card

Удирдлагын баг

Петровис ХХК нь 1997 онд газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2004 онд Засгийн Газраас зарласан олон улсын тендерт оролцон газрын тосны салбарын ууган компани НИК ХК-ийг нэгтгэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм.

“ПЕТРОВИС ЭНЕРЖИ ГРУПП” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ О.СОДБИЛЭГ

Петровис Группийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Петровис Групп нь нийслэл Улаанбаатар хот, 21 аймаг, 300 гаруй сум суурингийн хэрэглэгчдэд газрын тосны чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг түгээх хамгийн өргөн сүлжээг бий болгоод байна. Шатахууны жижиглэн болон бөөний борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монголын газрын тосны анхны хувийн компани өнөөдөр хийн түлш, том оврын автомашины засвар үйлчилгээ, тос тосолгооны материал, газрын тосны хайгуул олборлолт, дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг групп компани болж өргөжсөн. Бид улс орныхоо нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй олон арван төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, дэмжин ажиллахын зэрэгцээ инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ техник технологи нэвтрүүлэх, чанартай боловсон хүчин бэлтгэх зэргээр салбартаа түүчээлж байна.

Монгол Улсын Газрын тосны салбарт анхлан олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартын баталгаажилтыг хийж, үйл ажиллагааныхаа шат бүрд мөрдөн ажиллаж байна. Бид Монгол орны хамгийн их багтаамжтай, дэвшилтэд технологи бүхий бүрэн автомат агуулах, орон нутгийн нэгдсэн агуулахын систем, өөрсдийн итгэмжлэгдсэн лабораторитой. Мөн ШТС-ын сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт, бүтээн байгуулалтыг тасралтгүй хийж, технологийн дэвшилтэй мөр зэрэгцэн алхаж байна. Компанийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан дан ганц өөрсдийн бизнест ашигтай бус нийгэмд тустай, олон нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн улс орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг билээ.

Цаашид бид бүхэн түлш эрчим хүчний салбарын хөгжлийг тодорхойлогч байр сууриа бататгаж, Монгол Улсыг газрын тос, эрчим хүчний хамааралгүй, бие даасан байдалтай болгох зорилт тавин ажиллаж байна.

Нийтийн эрх ашигт зохистой үйл ажиллагааг эрхэлж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах бидний үйл хэргийг үргэлж дэмждэг эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ талархал дэвшүүлье.

Хөгжил түгээх их үйлсэд хамтдаа урагшилсан эрхэм танд Монгол Улсад Газрын Тосны салбар үүсгэн байгуулагдсан 80 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Шинэ нийтлэлүүд