Шатахууны борлуулалт
Бид эрхэм хэрэглэгчдэдээ Монгол орны 4 зүг 8 зовхист байрлах хамгийн өргөн сүлжээ болох 400 гаруй шатахуун түгээх станцуудаараа дамжуулан стандартын шаардлага хангасан, чанартай шатахууныг тасалдалгүй, найдвартай хүргэж байна.Бид өндөр чанар, дэвшилтэт технологийн Евро-5 стандартын шатахууныг 2016 оноос Монголчуудынхаа хэрэглээнд анх нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Евро-5 стандартын Аи92, Аи95, Аи98 болон дизель түлшийг орон даяар байрлах станцуудаараа дамжуулан худалдаалж байна.
ДАВУУ ТАЛ
- Машины моторын тосны зарцуулалт, эд ангийн элэгдлийг багасгаж, эдэлгээг уртасгана.
- Хөдөлгүүрт бүрэн шаталт явагдсанаар чичиргээ, дуу чимээ багасаж, хурд хүч сайжирна.
- Хүхрийн агууламж бага тул форсунк, клапан, түлшний аппаратурыг элэгдэл, зэврэлтээс хамгаална.
- Түлшний шүүр, түлшний системийн бохирдол буурна.
- Хөнгөн фракц ихтэй тул хүйтний улиралд автомашины асалт сайн.
- Байгаль орчинд ээлтэй: Энгийн дизель түлштэй харьцуулахад хүхрийн агууламж 40 дахин бага. Хөдөлгүүрээс гарах азотын исэл 30%, бусад хорт нэгдлүүд 80% хүртэл бага.
- Бодит хэмнэлт Шатахууны зарцуулалт 3% буурна
Манай компани Олон улсын болон Монгол улсын стандарт, чанарын шаардлагыг хангасан, дотоодын хэрэглээнд хамгийн их хэрэглэгддэг энгийн Аи92 шатахуун болон энгийн Дизель түлшийг орон даяар байрлах хамгийн өргөн сүлжээгээр борлуулж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд, алслагдсан сум сууринд хүнд хэцүү замын нөхцөлд ашиглагддаг автомашин, техник хэрэгслийн шаардлагад нийцүүлэн А-80 шатахууныг тодорхой байршлуудаар борлуулж байна.
ДАВУУ ТАЛ
- Монгол улсын 21 аймаг, 320 гаруй сумдад байрлах, орон даяар хэрсэн хамгийн өргөн сүлжээ
- Стандартын шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн
- Монгол улсын чанарын стандартад нийцсэн хадгалалт, түгээлтийн найдвартай тогтолцоо
- Өндөр хүчин чадал, багтаамж бүхий агуулахад суурилагдсан тасалдалгүй үйлчилгээ
Үйлчилгээ авах
Бид хувь хүн, албан байгууллагад тохирсон, хэрэгцээ шаардлагат нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн уян хатан нөхцөлөөр олгож, хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно.
Та бүх төрлийн шатахуун, дизель түлштэй холбоотой худалдан авалт, хамтын ажиллагааны талаарх мэдээлэл авах бол дараах асуулгыг бөглөн холбогдох мэдээллээ явуулна уу. Баярлалаа
Манай хариуцсан ажилтан тантай 24 цагийн дотор холбогдож, мэдээлэл өгөх болно.