card

Тос тосолгоо

Чанар, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Exxon Mobil” компанийн Mobil брэндийн Монгол дахь анхны борлуулагч, албан ёсны дистрибьютер бөгөөд БНСУ, ОХУ-д үйлдвэрлэгдсэн бүх нэр төрлийн тос тосолгооны материал, автохимийн бүтээгдэхүүнийг импортлон, борлуулж байна.

Бид дэлхийд тэргүүлэгч Exxon Mobil брэндийн Mobil, ОХУ-ын Ангарск, Омск, Дзержинск, Нижний Новогрод зэрэг томоохон үйлдвэрүүдийн автомашин, хүнд машин механизм, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тос тосолгооны материал, тусгай шингэн зэрэг 80 гаруй төрлийн тос, тосолгооны материалыг импортлон, борлуулж байна.

Тос, тосолгооны материал, автохимийн бүтээгдэхүүнээ итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулан Улаанбаатар хотод байрлах бөөний борлуулалтын 4 цэг, Петровис Группийн 360 шатахуун түгээх станцууд болон Улаанбаатар хотын 80 гаруй засварын газрууд, томоохон уул уурхайн компаниуд болон ДЦС-уудаар дамжуулан тус тус борлуулж байна.


ДАВУУ ТАЛУУД

  • Монгол дахь тос, тосолгооны материалын борлуулалтын хамгийн том сүлжээ
  • Гадаадын бэлтгэн нийлүүлэгчдээс тос тосолгооны материалуудыг өөрийн агуулахад хүлээн авч шууд борлуулдаг тул өртөг хямд, чанарын баталгаатай   
  • Тос, тосолгооны материалын үйлдвэрлэлт, чанар, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Ексонмобил компанийн брэнд бүтээгдэхүүнүүд, ОХУ-д үйлдвэрлэгдсэн бүх нэр төрлийн тос, тосолгооны материал, тусгай шингэнийг импортлон борлуулдаг 
  • УБ-т тосны тээвэрлэлтийн үйлчилгээг төлбөргүй үзүүлдэг
  • 1200 тн орчим тос, тосолгооны материал хадгалах хүчин чадал бүхий зориулалтын агуулахтай 
  • Нефть бүтээгдэхүүний чанарын хяналтын “итгэмжлэгдсэн” лабораторидоо бүтээгдэхүүний дээжийг батлагдсан стандартын дагуу шинжилж баталгаажуулдаг
  • Мэргэжлийн компани - Нефтийн ба автын инженер механикийн мэргэжилтэн, нефтийн салбарт тос, тосолгооны материалын импорт, борлуулалтын үйл ажиллагааг олон жил эрхэлж буй туршлагатай мэргэжилтнүүдтэй.

Бид байгууллагын хэрэглэгчдэдээ зориулж гэрээт худалдан авалтыг “хаалганаас хаалганд” хүргэн үйлчилдэг. 

Мөн хэрэглэгч та өөрт ойр байрлах дараах бөөний болон жижиглэн худалдааны цэгүүдээс сонгон үйлчлүүлэх боломжтой.

БӨӨНИЙ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Борлуулалтын цэг Хаяг, байршил Утас
Төв агуулах СХД, НИК ХХК-ийн Толгойт агуулах 7555-269695292133
Цайз бөөний цэг БЗД, Цайз захын дэргэдэх Петровис ХХК-ийн ШТС-13 95292133
Толгойт бөөний цэг СХД, НИК ХХК-ийн Толгойт агуулах 95292133

Нарны зам бөөний цэг

БЗД, Замын цагдаагийн газрын урд Петровис ХХК-ийн ШТС-26 95292133

ЖИЖИГЛЭН БОРЛУУЛАЛТЫН ЦЭГ

Орон даяар байрлах 400 гаруй Петровисын шатахуун түгээх станцуудаар борлуулж байна.

Үйлчилгээ авах

Бид хувь хүн, албан байгууллагад тохирсон, хэрэгцээ шаардлагат нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн уян хатан нөхцөлөөр олгож, хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно.

Та бүх төрлийн тос, тослох материалтай холбоотой худалдан авалт, хамтын ажиллагааны талаарх мэдээлэл авах бол дараах асуулгыг бөглөн холбогдох мэдээллээ явуулна уу. Баярлалаа

Манай хариуцсан ажилтан тантай 24 цагийн дотор холбогдож, мэдээлэл өгөх болно.

Шинэ нийтлэлүүд