Тээвэрлэлт, хадгалалт
Бид газрын тосны бүтээгдэхүүнийг импортлохдоо хадгалалт, тээвэрлэлтийн хамгийн найдвартай тогтолцоог мөрдлөг болгон, Стандарт хэмжилзүйн газрын баталгаатай, 24 цагийн хяналтын GPS систем бүхий 300 гаруй автоцистернээр чанартай шатахууныг тээвэрлэн эрхэм хэрэглэгч танд хүргэн ажиллаж байна.Бид Монгол улсын хэмжээнд 3-6 төрлийн шатахуун хадгалах боломжтой, 124 сая литрийн багтаамж бүхий 11 агуулахтай. Манай агуулахууд эдийн засгийн хөгжлийн тулгуур бүсүүд, хилийн боомт зэрэг дэд бүтэц хөгжсөн, стратегийн өндөр ач холбогдолтой газруудад байршиж байна.
- Хадгалалт, нөөцийн хамгийн том сүлжээ (3-6 төрлийн шатахуун хадгалах боломжтой, 124 сая литрийн багтаамж бүхий 11 газрын тосны бүтээгдэхүүний агуулах)
- Стандарт хэмжилзүйн газрын баталгаатай, 24 цагийн хяналтын GPS системтэй 140 автоцистерн, 120 чиргүүл
- Өөрийн агуулахуудад байрлах 9 лаборатори
- Шатахууныг хүлээн авахаас хэрэглэгчид хүрэх хүртэл хадгалалт, тээвэрлэлт, ачилт/ буулгалтын бүх шат дамжлагыг технологи, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан мэргэжлийн баг
Бид хамгийн чанартай бүтээгдэхүүнийг, хамгийн өргөн сүлжээгээр буюу орон даяар байрлах 360 шатахуун түгээх станцаар дамжуулан 24/7 цагийн горимд найвартай, тасалдалгүй хүргэж байна.
Бид 2013 онд Монголд анх удаа Олон улсын стандартыг хангасан бүрэн автомат, хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох 44 сая литр багтаамжтай “Шинэ Толгойт” газрын тосны агуулахыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад оруулсан.
“Шинэ Толгойт” нь бүх төрлийн шатахуун хүлээн авах технологийн шугам хоолойтой, бүрэн автоматжуулсан, ачиж буулгах станцтай, бетонон далантай, лаборатори, засварын цехтэй агуулах юм.
БАЙГУУЛАМЖ
- 12 вагон зэрэг ачих буулгах Вагон эстакад
- Вагон ачих буулгах насос станц
- Вагон удирдлагын өрөө
- 8 авто цистерн ачих Авто эстакад
- Авто цистерн ачих насос станц
- Тос ус ялгах байгууламж
- Ус ууршуулах талбай
“EXPERION PKS” АВТОМАТ ХЯНАЛТЫН СИСТЕМ
- Энэхүү систем нь Хонейвэлл фирмийн төгс шийдэл бүхий систем бөгөөд уг систем нь аваар ослоос урьдчилан сэргийлэх дохиоллын програм хангамжтай
- Honeywell фирмийн “XLS3000” Галын дохиоллын систем нь халилт, гоожилт, шүүрэлтийг мэдрэх Газ детектор буюу ууршилт мэдрэгч, Дөл мэдрэгч, Дулаан мэдрэгч болон Утаа мэдрэгч, мөн Хөргөлтийн болон Гал унтраах төхөөрөмж гэх зэрэг тоног төхөөрөмжтэй хослон ажиллах бөгөөд галын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, хамгийн сүүлийн үеийн автомат хяналтын систем юм
- Технологийн шугам хоолойн систем нь автомат хаалт, шугамын даралт хэмжигч болон ургсгалын хурд хэмжих тоолуур гэх мэт тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон
- Ачих болон буулгах үед хэмжилтийн мэдээллийг цаг тухайд нь мэдээлж, боловсруулж, бүртгэнэ
- Тус агуулах нь бүх барилга байгууламжуудаа хянах Камерийн хяналтын системтэй бөгөөд камерууд нь тэсрэлтээс хамгаалагдсан ган төмөр гэртэй, програмаар хянах, бичлэг хийх функцтэй
Эрхэм хэрэглэгч та газрын тосны бүтээгдэхүүний хамгийн том, хамгийн найдвартай, бүрэн автомат агуулахтай дараах хаягаар холбогдоно уу.
ХАЯГ Шинэ Толгойт агуулах, 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүрэг Улаанбаатар хот, Монгол улс
УТАС (+976) 11-330505
Мэдээлэл авах
Бид хувь хүн, албан байгууллагад тохирсон, хэрэгцээ шаардлагат нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн уян хатан нөхцөлөөр олгож, хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно.
Та бүх төрлийн шатахуун, дизель түлшний тээвэрлэлт, хадгалалт, манай бүх агуулах, лабораторитой холбоотой мэдээлэл авах бол дараах асуулгыг бөглөн хүсэлтээ явуулна уу. Баярлалаа
Манай хариуцсан ажилтан тантай 24 цагийн дотор холбогдож, мэдээлэл өгөх болно.