Роснефть - Гол нийлүүлэгч
ОХУ-ын газрын тосны салбарыг тэргүүлэгч Роснефть компани нь Дэлхийд хамгийн том газрын тосны хувьцаат компани бөгөөд Дэлхийн нийт газрын тосны олборлолтын 6 хувийг эзэлдэг, нийт 13 томоохон газрын тос боловсруулах үйлдвэртэй ба 2020 онд нийт 93сая тн газрын тос боловсруулсан.
Петровис групп компанийн хувьд автобензин ба дизель түлшний гол нийлүүлэгч нь ОХУ-ын Роснефть компани юм. Роснефть-ийн Ангарск, Ачинск үйлдвэрүүдээс ачилт хийдэг ба газарзүйн хувьд хамгийн тохиромжтой ойрхон байршдаг, тээврийн зардлын хувьд бусад үйлдвэрлэгчдээс илүү давуу талтай байдаг.
Бид 2014 оны зургаадугаар сараас эхлэн Роснефть компанитай газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа бөгөөд гэрээг таван жил тутамд шинэчилдэг. Уг гэрээнд сар бүрийн заавал нийлүүлэх хэмжээг тохирсон нь нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангахаас гадна үнийн томьёоллын хувьд Сингапурын биржийн автобензин ба дизель түлшний үнэд суурилуулан тохирсон тул үнийн хувьд Дэлхийн зах зээл дээрх газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт бууралтыг дагаж ихэнхдээ хямд үнэтэй байхаас гадна урьдчилан таамаглаж баримжаалах боломжтой болсон. Мөн ОХУ-ын экспортын болон бусад татварын өөрчлөлт, дотоодын зах зээлийн үнийн хэлбэлзэл, төмөр замын тарифын өөрчлөлт зэрэг нь нөлөөлөхгүй болсон юм.
Роснефть хил үнийн өөрчлөлт-томьёоны дагуу

Петрочайна
Бид БНХАУ-ын Хятадын үндэсний газрын тосны корпорацийн (CNPC) харьяа “Петрочайна” компанитай олон жилийн турш шууд харилцаатай хамтран ажиллаж байгаа бөгөөд Евро5 А92 автобензин, Евро5 А95 автобензин, Евро5 дизель түлшийг ихэвчлэн Петрочайна Хөх хот үйлдвэрээс Замын-Үүд боомтоор төмөр замаар нийлүүлдэг. Гэвч төмөр замын царигийн өргөн нарийны ялгаатай байдлаас шалтгаалж, газрын тосны бүтээгдэхүүнийг зайлшгүй Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих байгууламжаар дамжуулан Хятад вагонцистернээс Монголын вагонцистернд шилжүүлэн ачих шаардлагатай болдог нь импортын өртөг зардлыг нэмэгдүүлдэг бөгөөд Монгол улс дахь дотоодын вагонцистерний тоо маш хязгаарлагдмал байдаг нь БНХАУ-аас импортлох хэмжээ бага байх үндсэн шалтгаан болдог.
Гунвор
Гунвор нь 1999 онд байгуулагдсан, олон улсын хамгийн том трейдер компаниудын нэг ба ОХУ-ын Газпромнефть Омск, Нефтехимсервис Яйск, Литвийн Орлен-Литуа Мажекай, Белорусын Нафтан, Мозыр зэрэг үйлдвэрүүдээс автобензин ба дизелт түлш нийлүүлдэг.
Петровис групп компани нь Гунвортой анх 2009 оноос эхлэн өдийг хүртэл идэвхтэй хамтран ажилласаар ирсэн ба үнэ болон төлбөрийн нөхцөлийн давуу байдлаар шалгарч тунаж үлдсэн цөөн тооны томоохон нийлүүлэгчдийн нэг юм.
Tрафигура
Трафигура нь 1993 онд байгуулагдсан ба Олон улсын хамгийн том трейдер компаниудын нэг ба ОХУ-ын “Газпромнефть Омск”, “Нефтехимсервис Яйск”, “Дитэко” болон БНХАУ-ын “Петрочайна” Хөххот болон “Синопек Яншан” үйлдвэр, БНСУ-ын “GSCaltex”,” S-Oil”, “HyundaiOilbank” зэрэг үйлдвэрүүдээс автобензин ба дизель түлш нийлүүлж байсан.
Бид 2013 оноос эхлэн өдий хүртэл идэвхтэй хамтран ажилласаар ирсэн ба үнэ болон төлбөрийн нөхцөлийн давуу байдал нь ийнхүү урт хугацааны хамтралд хүргэсэн билээ.
СИБЕТ
СИБЕТ нь ОХУ-ын Нефтехимсервис Яйск үйлдвэрийн гол трейдер компани бөгөөд Евро5, А92 автобензин ба дизель түлшийг тогтмол найдвартай, түргэн шуурхай нийлүүлдэг нь гол давуу тал болдог.
ДиВи- Ойл /“DW Oil”/
ДиВи- Ойл /“DW Oil”/: компани нь манай найдвартай нийлүүлэгчдийн нэг бөгөөд бид 2011 оны зургаадугаар сараас эхлэн Германы ДиВи- Ойл /“DW Oil”/ компаниас А92, А95 автобензин нийлүүлж эхэлсэн ба манай найдвартай сайн нийлүүлэгчдийн нэг юм. Ихэвчлэн ОХУ-ын Нефтехимсервис Яйск, Орск зэрэг үйлдвэрүүдээс А80, А92 болон А95 автобензин болон дизель түлшийг Наушки, Соловьевск чиглэлээс гадна Өлгий рүү Бийскээр дамжуулан, Улаангом руу Абакан болон Миниусийск терминалуудаар дамжуулан автоцистернээр хүргэж байна.
ДиВи- Ойл /“DW Oil”/ нь мөн Газпромнефть Омск-ийн 1тн савлагаатай Бнд 90/130 битум болон тос тосолгооны материал нийлүүлдэг.
ОКСЕН ба ЖИРАН
ОКСЕН ба ЖИРАН нь анх олон улсын томоохон трейдерүүдийн нэг ВИТОЛ-ыг төлөөлөн Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд идэвхтэй нийлүүлэлт хийж манай найдвартай сайн нийлүүлэгчдийн нэг болсон.
Ихэвчлэн ОХУ-ын Татнефть Танеко Нижнекамск (Наушки хүртэл 4810км -төмөр замаар 16 хоногт тээвэрлэдэг), Таиф-НК, Орск (Наушки хүртэл 4528км - төмөр замаар 15 хоногт тээвэрлэдэг), Роснефть Пурнефть, Нижневартовск, Лукойл Перм (Наушки хүртэл 4461км- төмөр замаар 15 хоногт тээвэрлэдэг), Белорус Славнефть Mозыр (Наушки хүртэл 6606км - төмөр замаар 22 хоногт тээвэрлэдэг) зэрэг үйлдвэрүүдээс А80, А92, Евро5 А92, Евро5 А95, Евро5 А98 автобензин болон дизель түлш, Евро5 автобензин, дизель түлшийг Наушки, Соловьевск чиглэлээс гадна Өлгий рүү Бийскээр дамжуулан, Улаангом руу Абакан болон Миниусийск терминалуудаар дамжуулан автоцистернээр хүргэсээр байна.
Бусад
Бид дээрх нийлүүлэгчдээс гадна боломжит нийлүүлэгч нараас шалгаруулан гэрээлэх замаар газрын тосны бүтээгдэхүүнийг хамгийн сайн нөхцөлөөр нийлүүлж хамтран ажилладаг.
