Чанарын хяналт
Бид бүтээгдэхүүнийг хүлээн авахаас хэрэглэгчдэд хүргэх хүртэлх хадгалалт, тээвэрлэлт, ачилт буулгалтын үе шат бүрийг итгэмжлэгдсэн 9 лабораториороо баталгаажуулж, чанарын хяналтыг хэрэгжүүлснээр хэрэглэгчдэдээ чанартай, баталгаатай бүтээгдэхүүнүүдийг найдвартай, тасалдалгүй хүргэж байна.Манай компани нь газрын тосны бүтээгдэхүүний чанарын тогтолцооны гол хэсэг болох бүрэн шинжилгээний төв болон чанарын 9 салбар лабораторитой бөгөөд салбартаа чанарын хяналтын лабораторитой.
Монгол Улсын бүс нутгийн бүх төвд манай чанарын лаборатриуд байрлаж байна. Түүнчлэн манай Улаанбаатар хотод байрлах “Шинэ Толгойт” агуулах нь бусад лабораториудын шинжилгээ, үйл ажиллагааг давхар баталгаажуулалтаараа Улсын итгэмжлэлийг хүлээн авч ажиллаж байгаагаараа салбартаа анхдагч юм..
Манай лабораториуд нь олон улсын ISO, АНУ-ын ASTM, ОХУ-ын ГОСТ, Монгол Улсын MNS стандарт аргачлалын дагуу шаардлага хангасан тоног төхөөрөмж дээр чанарын 21 үзүүлэлтийг тогтмол тодорхойлон ажиллаж байна.
Манай Чанарын Шинжилгээний Лаборатори нь шатахуун хүлээн авахаас хэрэглэгчид хүрэх хүртэлх технологийн бүхий л дамжлагад шатахууны чанар алдагдахаас урьдчилан сэргийлэхийг зорилго болгон ажилладаг.
Манай Улаанбаатар хотын “Шинэ Толгойт” төв агуулахад ажиллаж буй Чанарын Хяналтын Лаборатори нь нефтийн нийт компаниуд дундаа анхны итгэмжлэгдсэн лаборатори болсон бөгөөд Оюутолгой, Цэций хайрхан агуулах болон бүсийн төвүүдэд салбар лабораториудаа ажиллуулж байна.
Эрхэм хэрэглэгч та, улсдаа анхлан “итгэмжлэгдсэн” Газрын Тосны Бүтээгдэхүүний Чанарын Хяналтын Лабораторитой дараах хаягаар холбогдоно уу.
ХАЯГ Шинэ Толгойт агуулах, 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүрэг Улаанбаатар хот, Монгол улс
УТАС (+976) 11330505
Мэдээлэл авах
Бид хувь хүн, албан байгууллагад тохирсон, хэрэгцээ шаардлагат нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн уян хатан нөхцөлөөр олгож, хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно.
Та манай чанарын хяналт, бүх лабораторитой холбоотой мэдээлэл авах бол дараах асуулгыг бөглөн хүсэлтээ явуулна уу. Баярлалаа
Манай хариуцсан ажилтан тантай 24 цагийн дотор холбогдож, мэдээлэл өгөх болно.