
Байгуулагдсан он
|
2013 он |
Үйл ажиллагааны чиглэл
|
- Хүнд даацын автомашины худалдаа
- Хүнд даацын автомашины сэлбэгийн худалдаа
- Хүнд даацын автомашины дугуйн худалдаа
- Хүнд даацын автомашины засвар, үйлчилгээ
- Явуулын засвар үйлчилгээ
- Ачаа тээвэр
|
Хаяг
|
Ерөнхий сайд Амарын гудамж-7 Петровис компанийн байр Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот 14201, Монгол улс
|
Холбоо барих
|
+976 72723344, 11330505
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
|
www.petrovis.mn
|
ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА
“Петротрак” ХХК нь Петровис Группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар 2013 онд байгуулагдсан. БНХАУ-ын BEIBEN TRUCK компанийн албан ёсны дистрибьютер бөгөөд хүнд даацын автомашин, сэлбэг, дугуйн худалдаа болон хүнд даацын автомашины суурин ба явуулын засвар үйлчилгээ, ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Хүнд даацын автомашин худалдаа
Бид өнөөдрийг хүртэл “НИК” ХХК болон бусад ААН, хувь хүмүүсийн захиалгаар BEIBEN TRUCK, FAW, DONGFENG, SHACMAN брэндийн тусгай зориулалтын автомашинуудыг нийлүүлж ирсэн.
Дугуйн худалдаа
БНХАУ-ын Triangle брэндийн дугуйны Монгол дахь төв агуулах УБ хот дахь манай салбарт байршдаг бөгөөд бөөн болон жижиглэнгийн борлуулалт хийдэг.
Өмнөх жилүүдэд уул уурхайн томоохон компаниуд тэр дундаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монросцветмет” ХХК, “Шивээ Овоо” ХК зэрэгт хүнд даацын автомашины болон уул уурхайн тоног төхөөрөмжийн дугуйг нийлүүлсэн.
Ачаа, тээврийн үйл ажиллагаа
Бид өөрийн болон гэрээт ААН-ийн автоцистернүүдээр дамжуулан “НИК” ХХК-ийн нийт ачаа тээврийн 60 хүртэлх хувийг хариуцан ажиллаж байна. Монгол улсын стратегийн томоохон ордууд болох “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Оюу толгой” ХХК зэрэг компаниуд руу нефть бүтээгдэхүүн тээвэрлэж байна.
Засвар үйлчилгээний төв
Орчин үеийн техник, технологиор бүрэн тоноглогдсон, мэргэжлийн засварын баг хүнд даацын тусгайлсан засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд дараах байршлуудад гүйцэтгэж байна.
- Говьсүмбэр засвар үйлчилгээний төв /УБ-Замын үүд чиглэлийн зам дагуу/
Нийт 20,000 м2 талбай бүхий байршилд 5тн гүүрэн кран, нэг дор 8 хүнд даацын автомашин зэрэг засварлах хүчин чадал бүхий 1,020 м2 засварын бокс, 1,550 м2 сэлбэгийн агуулах, иж бүрэн тоноглогдсон засвар, моторын цех, 12,500 м2 авто зогсоолтой.
- Улаанбаатар засвар үйлчилгээний төв /Сонгинохайрхан дүүрэг, Толгойт/
Петровис Группийн автобазын дэргэд нэг дор 3 хүнд даацын автомашин засварлах хүчин чадалтай бокс, сэлбэгийн агуулах, төрөлжсөн цех, дугуй сэлбэгийн агуулахтай.
Мөн явуулын засвар үйлчилгээг хэрэглэгчийн байршилд үзүүлснээр хэрэглэгчийн цаг, зардлыг бодитоор хэмнэх боломжийг бүрдүүлж байна.
Та Петротрак ХХК-ийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх товч дээр дарна уу.