Манай хамт олон улс орны өмнө хүлээсэн үүргээ ямагт ухамсарлан татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь төлж улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулж, “ Найдвартай татвар төлөгч”-өөр удаа, дараа шалгарсаар ирсэн нь нийгмийн хариуцлагатай байж, улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буйн илрэл юм.
ДэлгэрэнгүйЦагдаагийн Ерөнхий Газраас хэрэгжүүлсэн “Яараад яахав дээ” аяныг Петровис Групп хоёр жил дарааллан ивээн тэтгэн хамтран ажиллалаа. Тус аяны үр дүнд улсын хэмжээнд зам тээврийн осол 43%-иар буурчээ.
ДэлгэрэнгүйПетровис Групп нь Монголдоо анх удаа шатахуун түгээх станцуудыг дагасан, аян замд явж байгаа жолооч, зорчигчдын хэрэгцээг хангах зорилго бүхий Петромарт сүлжээ дэлгүүрийг 2004 онд байгуулж, одоог хүртэл амжилттай ажиллаж байна.
ДэлгэрэнгүйБүгдийг нэг дороос цэнэглэ уриатай C24 дэлгүүр хэрэглэгчдэд үйлчилж эхэллээ
ДэлгэрэнгүйПетровис групп нь жаран жилийн түүхтэй улсын ууган үйлдвэр Сүү ХК-ийн бэлтгэн нийлүүлэгч 2500 орчим фермерүүдэд дараа төлбөрт хөнгөлөлттэй нөхцөл бүхий үнээр шатахуун худалдан авах боломжийг олголоо.
Дэлгэрэнгүй"Mongolia Mining 2019" буюу олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 9 дэх удаагийн арга хэмжээ 2019 оны 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа спортын ордонд боллоо.
ДэлгэрэнгүйБайгалийн гамшгаас үүдэн Баян-Өлгий аймгийн Өлгий хотод учирсан гарз хохирлыг сэргээн засварлах, нүүлгэлтийн ажил ид хийгдэж буй энэ үед Петровис группийн хамт олон 10 сая төгрөгийн шатахуун хандивлалаа.
Дэлгэрэнгүй“Ядуурлын эсрэг хамтдаа” сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор МҮХАҮТанхим болон “Энержи Ресурс” ХХК, “Макс” Групптэй хамтран 2006 онд “Органик Монгол” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн.
ДэлгэрэнгүйПетровис групп ОБЕГ-т “HAGGLUND BV-206” газар уснаа явагч машин, 30 сая төгрөг хандивлалаа.
ДэлгэрэнгүйБид байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой нөхцөл байдлын дэмжлэг үзүүлэх зорилгоор ОБЕГ-т эд материал тэр дундаа гал унтраах багаж хэрэгслийг тогтмол хандивладаг.
Дэлгэрэнгүй2017 онд Ховд, Говь-Алтай аймгуудад Монгол бөхөнд халдварт өвчин тарахад тухайн бүсэд томилогдон ажилласан албаныханд Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд 10 сая төгрөгийн шатахууны талон хандивласан. Уг дэмжлэг нь Монгол бөхөнгийн тоо толгойг хамгаалах, тухайн үеийн өвчний тархалтыг багасгах ажилд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм.
ДэлгэрэнгүйСалбарын боловсон хүчний нөөц дутмаг байсан үед тухайн асуудлыг шийдвэрлэхэд компанийн Хүний нөөцийн бодлогоо чиглүүлж, 2009 онд “Петровис Ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
ДэлгэрэнгүйХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс байгуулагдсан Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Зүүн Хойд-Азийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн ээлжит 8-р чуулганыг Монгол улсад зохион байгуулахад шаардагдах шатахууны хэрэгцээг бүрэн хангаж хамтран ажиллалаа.
ДэлгэрэнгүйХүрээлэн буй орчны өнгө үзэмжийг сайжруулах, агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор “Ногоон ШТС” хөтөлбөрийг зохион байгуулж ирлээ. Шатахуун түгээх станцуудаас зүлэгжүүлэлт, ногоон байгууламжаа арчлан тордох, сайжруулах ажлуудыг хийх нөхцөл бололцоог дэмжин ажиллаж байна.
ДэлгэрэнгүйМанай компани Монгол улсын Засгийн Газрын ядуурлын эсрэг уриалгыг дэмжиж, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд хувийн бизнесээ эхлүүлэхэд нь туслах зорилгоор сургалт зөвлөгөө өгөх, улмаар санхүүжилт олгох зорилгоор 2005 онд “Ядуурлыг эсрэг хамтдаа сан”-г санаачлан үүсгэн байгуулсан.
Дэлгэрэнгүй