Петровис Групп 2020 оны онцлох ажлуудаа нэрлэж байна.
– Амжилтаа ахиулав –
Петровис Групп компанийн НИК, Петростар компаниуд ТОП 100 аж ахуйн нэгжид дахин шалгарлаа. НИК ХХК шалгаруулалтын 6-р байрт, Петростар ХХК 33-р байрт шалгарч өмнөх жилийн амжилтаа тус бүр ахиуллаа.
Петровис Группийн компаниуд өнгөрсөн 16 жилийн хугацаанд ТОП 100 аж ахуйн нэгжид нийт 34 удаа шалгарснаас 19-д нь эхний аравт эрэмбэлэгдэж байжээ.
– Онцлох үйлчилгээ –
Эрчим хүчний технологи болон цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцийн шийдлээр тэргүүлэгч ABB Групптэй хамтран байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологид суурилсан цахилгаан автомашин түргэн цэнэглэх станцыг бүрэн ашиглалтад орууллаа.
- Хамтын ажиллагаа өргөжив -
Дэлхийгээр аялагчид Ворлд Вандерс ХХК-тай хамтран Монгол орны зүүнд өмнөд хязгаарын аялал “Говийн наран”, “Талын салхи” төслүүдэд хамтран ажиллалаа. 2021 онд баруун болон хойд хязгаарын аялалд үргэлжүүлэн хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэлээ.
Хэрэглэгчдэдээ олон төрлийн үйлчилгээг нэг дороос хүргэх үүднээс CU сүлжээ дэлгүүрийн зургаан салбарыг Улаанбаатар хотын шатахуун станц дээрээ нээж, хэрэглэгчдэдээ үйлчилж байна.
Барууны стандартаар хийгдсэн C24 конвениенс дэлгүүрийн салбарыг орон нутаг явах төв зам дагуу байрлалтай Өвөрхангай аймаг, Багануур дүүрэгт шинээр нээж, хэрэглэгчдэдээ үйлчилж эхэллээ. Ингэснээр C24 конвениенс дэлгүүрийн гурван салбартай боллоо.
-“Миний машин” урамшуулалт хөтөлбөр- 1,2,3,4-
Монгол орон даяар “Миний машин” урамшуулалт хөтөлбөрийг дөрвөн үе шаттай зохион байгуулж, Улаанбаатар хот болон орон нутгийн дөрвөн хэрэглэгчдээс дөрвөн хэрэглэгч “Рено” брэндийн цоо шинэ автомашинтай боллоо.
Супер урамшууллын эзэд:
“Миний машин-1”
П.Болдбаатар /Улаанбаатар хотын хэрэглэгч, “Рено” брэндийн “Дастер” автомашины эзэн/
“Миний машин-2”
З.Мөрөн /Хөвсгөл аймгийн хэрэглэгч, “Рено” брэндийн “Сандеро” автомашины эзэн/
“Миний машин-3”
Д.Баатөртөмөр /Хэнтийн аймгийн хэрэглэгч, “Рено” брэндийн “Дастер” автомашины эзэн/
“Миний машин-4”
Н.Цэцэгмаа /Сүхбаатар аймгийн хэрэглэгч, “Рено” брэндийн “Сандеро” автомашины эзэн/
Мөн хөтөлбөрийн хүрээнд бусад 12 урамшууллын эзэд тодорлоо.
-Нийгмийн хариуцлагын төслүүд-
“Зүрх мартахгүй” төсөл
“Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс санаачлан хэрэгжүүлж байгаа “Зүрх мартахгүй” төсөлд Петровис Групп компанийн ажилтнууд нэгдэн 20 сая төгрөгийг хандивлалаа.
Ажилтнуудын өөрсдийн санаачилгаар компанидаа өрнүүлсэн тус аянд нийт 2,000 гаруй ажилтан нэгджээ.
“Миний машин хогтой, Миний байгаль хоггүй” аян
“Миний машин хогтой, Миний байгаль хоггүй” аяныг орон даяар байрлах Петровисийн 380 гаруй шатахуун түгээх станцаараа зохион байгууллаа. Мөн аяллын зам дагуу байрлах 44 шатахуун түгээх станцаараа 100,000 ширхэг хогны уут тараан, 200 тонн хог хүлээн авч, байгальдаа хог үлдээлгүй аялахыг уриалан, хувь нэмрээ орууллаа.
“Яараад яахав дээ …” аян
Цагдаагийн Ерөнхий Газраас хэрэгжүүлсэн “Яараад яахав дээ” аяныг хоёр дахь жилдээ ивээн тэтгэн хамтран ажиллалаа. Тус аяны үр дүнд улсын хэмжээнд зам тээврийн осол 43%-иар буурчээ.
Бидний цөөхөн монголчууд төсөл
“Мөнхчулуун” сангийн санаачлагаар дөрөв дэх жилдээ хэрэгжүүлсэн “Бидний цөөхөн монголчууд” төслийг дэмжин хамтран ажиллалаа.
Монголчуудын амьдрал ахуй, өв соёл, ёс заншил, хүрээлэн буй байгаль орчны унаган төрхийг гэрэл зураг, дүрс бичлэгт буулган архивлаж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой энэхүү төсөлд урьдын адил хувь нэмрээ орууллаа.
- Ковидын эсрэг нэгдэв -
Эрүүл мэндийн яаманд 40 сая төгрөг хандивлав.
Улс, нийслэлийн онцгой комисс болон 21 аймаг, Багануур дүүргийн онцгой комисст 15 сая төгрөгийн шатахуун хандивлав.
Эрхэм хэрэглэгчид, хамтрагч түншүүддээ баярлалаа!