Нийгмийн хариуцлага
Петровис Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, байгаль орчин ан амьтан хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, боловсрол, соёл урлагийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж дэмжин ажиллаж байна.Бид орон даяар салбар нэгжтэй, үндэсний хэмжээнд тэргүүлэгч компани болохын хувьд бүх аймаг, сум суурин бүрд байрших өөрийн салбар, нэгжээр дамжуулан иргэд, хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж байна. Мөн улс орны өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан татвар, хураамж, шимтгэлийг хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шудрагаар төлж, улсын төсвийн бүрдүүлэлтэд бодитой хувь нэмрээ оруулан “Шилдэг татвар төлөгч байгууллага”, “Топ-100 аж ахуйн нэгж байгууллага”-аар удаа дараа шалгарч хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлан ажиллаж байна.
Шинэ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс байгуулагдсан Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Зүүн Хойд-Азийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн ээлжит 8-р чуулганыг Монгол улсад зохион байгуулахад шаардагдах шатахууны хэрэгцээг бүрэн хангаж хамтран ажиллалаа.
Цааш унших
Шинэ
Хүрээлэн буй орчны өнгө үзэмжийг сайжруулах, агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор “Ногоон ШТС” хөтөлбөрийг зохион байгуулж ирлээ. Шатахуун түгээх станцуудаас зүлэгжүүлэлт, ногоон байгууламжаа арчлан тордох, сайжруулах ажлуудыг хийх нөхцөл бололцоог дэмжин ажиллаж байна.
Цааш унших
Шинэ
Манай компани Монгол улсын Засгийн Газрын ядуурлын эсрэг уриалгыг дэмжиж, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд хувийн бизнесээ эхлүүлэхэд нь туслах зорилгоор сургалт зөвлөгөө өгөх, улмаар санхүүжилт олгох зорилгоор 2005 онд “Ядуурлыг эсрэг хамтдаа сан”-г санаачлан үүсгэн байгуулсан.
Цааш унших

