Евро-92 шатахууныг онцгой үнээр авах урамшуулал зарлалаа

A- A A+
Евро-92 шатахууныг онцгой үнээр авах урамшуулал зарлалаа

Монгол түмэн минь сар шинэдээ өнгөтэй орохыг билэгддэг сайхан уламжлалтай. Тэрхүү ёс уламжлалаа хүндэтгэн шинэлэдэг эрхэм үйлчлүүлэгчдэдээ зориулан чанартай шатахуунаар автомашинаа цэнэглэж сар шинэдээ өнгөтэй золгоосой хэмээн энэхүү урамшууллыг зарлаж байна.

Сар шинийн баяраар айл бүрд санхүүгийн хэрэгцээ өсдөг энэ үед шатахуундаа хэмнэлт хийх, тэр дундаа хэмнэлттэй үнээр Чанартай шатахуун авах боломж бүрдэж байна.

Тус урамшуулал нь 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Евро-5 стандартын АИ92 шатахуунаа литр тутамд 380₮-ийн хямдралтай үнээр буюу 2690 төгрөгөөр аваарай.

Евро 5 шатахуун хэрэглэх шалтгаан

Европын холбоо 2009 оноос эхлэн автомашинаас ялгарах утааг багасгахаар Евро-5 стандартыг эхлүүлж, авто үйлдвэрлэгч, шатахууны компаниудад бага багаар нэвтрүүлсэн. Монгол Улсад зорчиж байгаа ихэнх автомашинууд буюу 2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинууд Евро-5 стандартын шатахуун хэрэглэх заалттай.  Гэсэн хэдий ч автомашины техникийн гэрчилгээ дээр бичигдээгүй өөр шатахуун хэрэглэх нь элбэг байдаг.

Петровис Групп нь 2016 оноос эхлэн Монголдоо анхлан Евро-5 стандартын шатахуун борлуулж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдэдээ хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн өргөн сүлжээгээр хүргэхийг зорин ажилладаг. Та бүхэн Улаанбаатар хотын Петровисийн дараах шатахуун түгээх станцуудаар хямдралтай үнээр автомашинаа цэнэглэх боломжтой.

"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилдээ хэмнэлттэй үнээр, чанартай шатахуунтай салхи татуулан сайхан шинэлээрэй.