Нийгмийн хариуцлагыг үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгон хэрэгжүүлдэг Петровис Групп нь Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын санаачлан хэрэгжүүлдэг “Дулаан өвөлжье” сайн үйлсийн аянд нэгдэн, өвлийн улиралд эрсдэлд өртөх эмзэг бүлгийн хүүхдүүдийг дэмжихэд хувь нэмрээ орууллаа.
Тус аяны хүрээнд Петровис Групп нь мөнгөн тусламж хандивлаж, зорилтот бүс нутгийн хүүхдүүдэд хүргэхэд дэмжлэг үзүүлсэн юм. Энэхүү санаачилга нь өвлийн хүйтэн улиралд хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
Дэлхийн Зөн Монгол байгууллага нь Монгол Улсын хэмжээнд хүүхдийн сайн сайхан байдал, хамгаалал, хөгжилд чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд “Дулаан өвөлжье” аян нь жил бүрийн өвөл хэрэгцээ хамгийн ихтэй хүүхдүүдэд тусламж хүргэхэд чиглэдэг билээ.
Петровис Групп цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, гэр бүл, орон нутгийг дэмжсэн олон ажил, санаачилгыг тогтмол хэрэгжүүлж, дэмжин ажиллахыг зорьж байна.


