Дэлхийн жишиг менежментийн арга барил, амжилттай, өсөлттэй компаниудын бодит жишээ түүхээс хуваалцах Growth Summit Ulaanbaatar 2019 чуулган Монголд анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.
Өчигдөр Корпорейт Конвеншин Центрт бүтэн өдрийн турш болсон тус чуулганд гадна, дотны салбар бүрийн 18 манлайлагч эрхэм сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, өөрийн компанийн амжилттай туршлагаас хуваалцлаа.
Тус чуулганаас оролцогчид өөрийн эрхэлж буй бизнесээ хэрхэн томруулах, байгууллагадаа нэвтрүүлж болох инновацийн жишээ, бодит санааг олж авснаас гадна өөрсдийн ижил түвшний удирдлагуудтай танилцаж, нэтвөркинг хийлээ.
Нэг ижил зорилготой, хамтдаа өсөж хөгжих тэмүүлэлтэй залуусыг нэг дор нэгтгэсэн тус чуулганы Ерөнхий ивээн тэтгэгчээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигч Петровис Групп хамтран ажиллаж, өөрийн бүүтийг байршуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.
Мөн чуулганы зочин илтгэгчээр Петровис Группийн Захиргаа, хүний нөөц эрхэлсэн захирал Д.Одонтуяа оролцож “Building an Effective Workforce” сэдвээр илтгэл тавьлаа.