Монгол Улсын Засгийн газар МҮХАҮТ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт боллоо.
Өнгөрөгч 2018 онд нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд жинтэй хувь нэмэр оруулсан хэмээн Петровис Группийн НИК ХХК-ийг 7-р байрт, Петростар ХХК-ийг 34-р байрт тус тус шалгарууллаа.
НИК ХХК, Петростар ХХК-иуд нь улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн байдал зэрэг голлох шалгуур үзүүлэлтээрээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулан, хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлсан нь шилдэг аж ахуйн нэгжээр дахин шалгарах үндэслэл болжээ.
Компанийн засаглал, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Петровис Групп нь орон даяар тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 400 орчим шатахуун түгээх станц, 2000 гаруй ажилтнаараа дамжуулан нийт хэрэглэгчдэдээ шатахуун, тослох материалын үйлчилгээг найдвартай, шуурхай хүргэж, Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.
Петровис Группийн хамт олон өнгөрсөн онд хувь хэрэглэгчдэдээ зориулсан олон урамшуулалт хөтөлбөр, үнэнч хэрэглэгчдээ урамшуулах оноонд суурилсан RedPoint хөтөлбөр, хамтрагч байгууллагад зориулсан уян хатан нөхцөл бүхий картын бүтээгдэхүүн зэргийг гарган хэрэгжүүлэхийн зэрэгцээ компанийн дотоод үйл ажиллагаандаа олон улсын жишиг бүхий дэвшилтэт шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн амжилттай ажиллалаа.
Мөн хэрэглэгчид, түншүүддээ чанартай бүтээгдэхүүнийг шуурхай хүргэхийн сацуу хамтран ажиллагч байгууллагын цар хүрээгээ ч тэлсээр байна. Үүний нэг жишээ нь Монголын зэс, алтны хамгийн том уурхай болох Оюу Толгой компанид Евро 5 дизелийн түлш нийлүүлэх тендерт шалгарч, ханган нийлүүлэгчээр ажиллаж буй явдал болно.
Түүнчлэн бид үйл ажиллагаандаа бизнесийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001:2015, байгаль орчны удирдлагын системийн үйл ажиллагааны шаардлагуудад чиглэгдсэн ISO 14001:2018 болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны OHSAS 45001:2018 зэрэг стандартуудыг нэвтрүүлэхээр чармайн ажиллаж байна.
Энэ бүх ололт амжилт нь манай хэрэглэгчид, хамтрагч байгууллагуудын нягт хамтын ажиллагаа болон хамт олны маань сэтгэл зүтгэлтэй салшгүй холбоотой билээ.
Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд хамтран ажиллаж буй эрхэм хэрэглэгчид та бүхэндээ гүн талархал илэрхийлье.