Петровис Группийн “Бэлгэнд гаръя 2” урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ

A- A A+
Петровис Группийн “Бэлгэнд гаръя 2” урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ

Петровис Группээс нийт хувь хэрэглэгчдэдээ зориулан Бэлгэнд гаръя 2 урамшуулалт хөтөлбөрөө орон даяар эхлүүллээ. Энэ оны 01-р сараас 03-р сарын хооронд зөвхөн Улаанбаатар хотын хувь хэрэглэгчдэдээ зориулан “Бэлгэнд гаръя” урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бол энэ удаад хэрэглэгчдийнхээ хүсэлтээр орон даяар дахин зарлаж байна. 

Өмнөх хөтөлбөрийн хүрээнд 100,000 бэлэг эзэддээ хүрч, 110 супер бэлгийн эзэд тодорсон бол энэ удаад 300,000 бэлэг эзэддээ хүрч, 250 супер бэлгийн эзэд тодрох юм.

Петровисийн шатахуун түгээх станцаас шатахуун авсан 30,000 төгрөг тутамд  нэг скрач /хусах хэсэг бүхий нууцлалтай/ карт авч, шууд хусаад гарч ирсэн бэлгээ газар дээр нь авна.

Бэлгэнд илгэн алчуур, эко бал, үнэртүүлэгч, card holder /картны түрийвч/, RedPoint оноо, ажлын бээлий гэх мэт зургаан нэр төрлийн бэлэг багтаж байна.       

Харин картаа хусаад үсэг гарвал ЧАНАР гэсэн үг бүтээсэн 200 хэрэглэгч 100,000 төгрөгийн шатахууны эрх, ӨНДӨР ЧАНАР гэсэн үг бүтээсэн 50 хэрэглэгч 1,000,000 төгрөгийн шатахууны эрхийн эзэн болох юм.

Урамшуулалт хөтөлбөр өнөөдрөөс эхлэн 2019 оны 08-р сарын 25-ны өдрийг дуустал Монгол орон даяар үргэлжилнэ.

Энэ удаад 300,000 ширхэг бэлэг хэрэглэгчдэд очих бөгөөд улс орон даяар хэрэгжиж буйгаараа онцлогтой юм.

Үүний зэрэгцээ худалдан авалтын үнийн дүнд суурилсан Red Point оноогоо давхар цуглуулах боломжтойг дуулгахад таатай байна.

Тус урамшуулалт хөтөлбөр нь зөвхөн хувь хэрэглэгчдэд зориулсан тул байгууллагын хэрэглэгч, шатахууны талон болон Петровис картаар үйлчлүүлсэн хэрэглэгчид  хамрагдах боломжгүй юм.   

Петровис- хөгжил түгээнэ…