Петровис Групп компанийн НИК, Петростар компаниуд ТОП 100 ААН-д дахин шалгарлаа

A- A A+
Петровис Групп компанийн НИК, Петростар компаниуд ТОП 100 ААН-д дахин шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП 100 ААН-ийг эрэмбэлж, шагнал гардуулах үйл ажиллагааг өчигдөр 19 дэх жилдээ анх удаа цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Уг шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулж албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг бөгөөд шалгаруулалтын 6-р байрт НИК ХХК, 33-р байрт Петростар ХХК шалгарч өмнөх жилийн амжилтаа тус бүр ахиуллаа.

Шалгаруулалтын хамгийн чухал үзүүлэлт болох улсад төлсөн татварын хэмжээгээр НИК компани дөрөвдүгээр байрт, Петростар компани 21-р байрт шалгарсан нь улсын татварын орлогыг бүрдүүлэхэд эдгээр компаниуд нь жинтэй хувь нэмэр оруулсныг харуулж байна.

Петровис Групп компани нь орон даяар тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 380 гаруй шатахуун түгээх станц, 2000 гаруй ажилтнаараа дамжуулан нийт хэрэглэгчдэдээ шатахуун, тослох материалын үйлчилгээг найдвартай, тогтвортой хүргэж, Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа нь энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад жил бүр дараалан шалгарах үндэслэл болсоор ирсэн.

Энэ бүх ололт амжилт нь манай хэрэглэгчид, хамтрагч байгууллагуудын нягт хамтын ажиллагаа болон хамт олны маань сэтгэл зүтгэлтэй салшгүй холбоотой билээ.  

Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд хамтран ажиллаж буй эрхэм хэрэглэгчид,  хамтрагч байгууллагууд, нийт ажилтнууд та бүхэндээ баярлалаа.  

БИД ХӨГЖИЛ ТҮГЭЭНЭ