Петровис Групп хэрэглэгчдэдээ зориулан “Миний машин” урамшуулалт хөтөлбөрийг зохион байгуулж, хэрэглээний шатахуунаа аваад шинэхэн төмөр хүлэгтэй болох боломжийг олгож байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд Петровисийн хоёр хэрэглэгч, шинэхэн төмөр хүлэгтэй болоод байгаа юм. Харин гурав дахь автомашины эзэн энэ сарын 15-нд тодорно.
Урамшуулалт хөтөлбөрийн эхний хоёр автомашины эзэн болсон П.Болдбаатар, З.Мөрөн нартай холбогдон, автомашин нь хэрэгцээнд хэр нийцэж буй болон сэтгэгдэл ямар байгааг тодруулахаар уулзлаа.
“Петровисоор үйлчлүүлж, автомашины эзэн болоорой”
Улаанбаатар хотын хэрэглэгч П.Болдбаатар “Миний машин” урамшуулалт хөтөлбөрийн эхний автомашины эзэн болж, 2020 оны гуравдугаар сарын 1-нд Францын алдарт “Рено” брэндийн Дастер автомашины түлхүүрийг гардаж байв.
Тэрбээр “Машин маань европ стандартаар хийгдсэн, хурд хүч сайтай. Шинэ учраас ямар нэгэн асуудал байхгүй. Би 27 дахь жилдээ жолоо барьж байна. Хөдөө их явдаг ч энэ жил ажлын нөхцөл байдлаас шалтгаалан шинэ машинаараа хөдөө явж амжаагүй байгаа. Хот дотроо нэлээд явлаа. Явдалд дуу чимээгүй, жолооны хүрдэн дээрээсээ бүх үйлдлээ хийх, хянах боломжтойгоороо давуу талтай. Петровисоор үйлчлүүлж, автомашины эзэн болоорой. Ийм сайхан машинтай болж, гэр бүлдээ аз жаргал, баяр баясгалан авчрахыг хүн бүхэн хүсэж байгаа байх. Та бүхэнд аз ерөөе” гэлээ.
Урамшуулалт хөтөлбөрийн хоёр дахь автомашины эзэн болсон Хөвсгөл аймгийн хэрэглэгч З.Мөрөн шинэ автомашиныхаа түлхүүрийг гардан авсныхаа дараахан аялах төлөвлөгөөтэй байна хэмээж байв. Төлөвлөгөөгөө биелүүлж, тэрбээр зүүн аймгуудаар аялжээ. Мөн З.Мөрөн Хөвсгөл хэд хэдэн удаа яваад ирсэн бөгөөд тун удахгүй дахин Хөвсгөл явах гэж байгаа аж.
Шинэ машинтайгаа гурван сарын хугацаанд 10,000 гаруй км аялжээ.
“Рено” брэндийн Сандеро автомашины эзэн, Хөвсгөл аймгийн хэрэглэгч З.Мөрөн
“Миний машин хөтөлбөрийн хоёр дахь машины эзэн болж, түлхүүрээ гардан авснаас хойш гурван сарын хугацаа өнгөрч байна. Одоогоор 10,000 гаруй км аялсан. Машинаа авсныхаа маргааш аялахаар Баруун-Урт, Чингис хотуудыг зорин хөдөлсөн.Надад өмнө нь машины хэрэгцээ маш их байсан. Цоо шинэ машинтай болсондоо маш их баяртай байгаа” гэлээ. Дарханы зам хаалттай учраас Хөвсгөл явах зам бартаа ихтэй байгаа ч “Рено” брэндийн Сандеро автомашинаараа төвөггүйхэн яваад ирдэг хэмээн тэрбээр мөн хэлсэн юм.
Хэдхэн хоногийн дараа гурав дахь автомашины эзэн тодрох тул З.Мөрөн бусад хэрэглэгч нарт хандан “Петровисийн аль ч хэрэглэгч шатахуунаа аваад шинэ машинтай болох боломжтой тул та бүхнийг идэвхтэй оролцоорой гэж хүсье” гэлээ.
Гурав дахь автомашины эзэн та байх боломжтой
Жолооч, хэрэглэгч та бүхэнд дахин сануулахад “Миний машин” урамшуулалт хөтөлбөрийн гурав дахь автомашины эзэн наймдугаар сарын 15-н буюу энэ долоо хоногийн Бямба гарагийн 19:30 цагт Монголын үндэсний олон нийтийн телевизийн Шууд нэвтрүүлгээр тодорно.
Мөн “Моннис Моторс” компанийн 1,000,000 төгрөгийн авто сервис үйлчилгээ хийлгэх, 500,000 төгрөгийн шатахуун авах, 300,000 төгрөгийн “Мобил” брэндийн тос, тосолгооны эрхийн эздийг тодруулна.
Үүний тулд өөрт ойр байрлах Петровисийн шатахуун түгээх станцыг зорьж, шатахуун худалдан авснаар үнийн дүнгийнхээ 30,000 төгрөг тутамд нэг эрхтэй болох юм.
Эрхээ бүртгүүлэхдээ
- Энгийн хэрэглэгч бол төлбөрийн баримт дээрх 10-11 оронтой “RedPoint” кодыг 130360 дугаарт мессежээр илгээнэ.
- Хэрэв та “RedPoint” хөтөлбөрийн хэрэглэгч бол “RedPoint app”-ын оноо бүртгүүлэх хэсэгт кодоороо бүртгүүлнэ. Ингэснээр хэрэглэгчид нэг урамшууллын эрх болон 300 RedPoint оноотой болно.