Петровис Групп нь гурван төрлийн ISO стандартын магадлан аудитыг хамгаалж, гэрчилгээг үргэлжлүүлэн эзэмшихээр боллоо

A- A A+
Петровис Групп нь гурван төрлийн ISO стандартын магадлан аудитыг хамгаалж, гэрчилгээг үргэлжлүүлэн эзэмшихээр боллоо

Петровис Групп нь өнгөрсөн оны 11 дүгээр сард Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018 стандартуудыг нэгдмэл байдлаар үйл ажиллагаандаа нэвтрүүлж, гуравласан стандартын гэрчилгээгээ хүлээн авсан.

Тэгвэл энэ жил 2020 оны Магадлан аудитыг дэлхийн 15 оронд салбартай MS Certification байгууллагын олон улсын мэргэшсэн аудиторууд дахин хийж гүйцэтгэн, стандартчиллыг бүрэн хангаж буйг нотлон гэрчилгээнд 2020 оны баталгаажилтыг албан ёсоор тэмдэглэснээр Магадлан аудитын шаардлагад тэнцлээ.

Ийнхүү бид нийгмийн хариуцлагын тулгын гурван чулуу гэгддэг гурван төрлийн ISO стандартуудын магадлан аудитад амжилттай тэнцсэнээр хэрэглэгчдэдээ хамгийн чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг, компанийн ажилтнуудынхаа хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэлийг хянаж, гүйцэтгэлээ тогтмол сайжруулдаг мөн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг болохоо ийнхүү дахин баталгаажууллаа.

Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгчдэдээ баярлалаа.