Монгол улсын засгийн газар болон МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын ТОП-100 ААН-ийг шалгаруулах үйл ажиллагаа цар тахалтай холбоотой хоёр дахь жилдээ цахимаар амжилттай зохион байгуулагдлаа.
Бизнесийн байгууллагуудын улсдаа оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг энэхүү шалгаруулалтад “НИК” компани 12-р байрт, “Петростар” компани 66-р байрт тус тус шалгарч амжилтаа бататгалаа.
Петровис Группийн компаниуд өнгөрсөн 16 жилийн хугацаанд ТОП-100 ААН-д нийт 36 удаа шалгарснаас 19-д нь эхний аравт эрэмбэлэгдэж байжээ.
НИК болон Петростар компаниуд нь стратегийн чухал ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, тасалдалгүй нөөцийг бүрдүүлэх гол чиглэлийг баримтлан ажиллаж ирсэн билээ.
Петровис групп нь Монгол орон даяар 380 гаруй шатахуун түгээх станц, 2000 гаруй ажилтнаараа дамжуулан нийт хэрэглэгч, харилцагч байгууллагууддаа шатахуун, тослох материалын үйлчилгээ үзүүлэн түүхт 80 жилийг ардаа үджээ. Бид Монгол орон даяар шатахуун түгээх станцын хамгийн өргөн сүлжээг бий болгож, алслагдсан сум сууринд ч үйлчилгээгээ хүргэж, хөгжлийг түгээж чадсандаа бахархалтай байна.
“ТОП-100” арга хэмжээний талаар “НИК” компанийн гүйцэтгэх захирал Н.Наранбат сэтгэгдлээ хуваалцлаа.
Петровис компанийн амжилт ололт бүрд хамтдаа байж, ямагт дэмжин ажилладаг эрхэм хэрэглэгч, харилцагч байгууллага болон нийт хамт олондоо талархал илэрхийлье.
-Хөгжил түгээсэн 80 жил-