Петровис групп нь Байгаль орчны удирдлагын системийн үйл ажиллагааны шаардлагуудад чиглэсэн ISO 14001:2015 стандартыг мөрдөн ажилладаг билээ. Тиймдээ ч үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүддээ байгаль орчноо хамгаалахад чиглэсэн ажлуудыг багтаадаг. Түүний нэг нь “Миний машин хогтой, Миний байгаль хоггүй” аян бөгөөд 2 дахь жилдээ зохион байгуулж буй аяныхаа хүрээнд 500 тн хогийг өөрсдийн шатахуун түгээх станц дээрээ хүлээн авч хогийн цэгт буулгасан юм.
Мөн аяны хүрээнд аялагч, амрагчдыг байгальд хоггүй аялахыг уриалах үүднээс Петровис группийн хотын салбарын ажилтнууд Туул голын эрэг орчмын 2 км газарт их цэвэрлэгээ хийсэн.
Энэ удаад Петровис группийн 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй ажилтан, албан хаагчид өөрсдийн орон нутгийн аялал, зугаалгын бүс, түүхэн дурсгалт газруудын хогийг цэвэрлэх ажлыг үргэлжлүүлэн амжилттай зохион байгуулж байна. Эдгээрээс дурдвал Архангай аймгийн Булган хайрхан уулын 3 км газар, Завхан аймгийн Чигэстэй голын эрэг орчмын 4 км газрын хогийг цэвэрлэлээ.
Эх орондоо хайртай соёлч иргэн та байгаль орчноо хайрлаж, хогийг зориулалтын саванд хаяж хэвшээрэй.