Петровис Группийн НИК ХХК, Петростар ХХК-ууд ТОП 100 ААН-ээр шалгарлаа

A- A A+
Петровис Группийн НИК ХХК, Петростар ХХК-ууд ТОП 100 ААН-ээр шалгарлаа

НИК ХХК, Петростар ХХК-ууд нь улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн байдал зэрэг голлох шалгуур үзүүлэлтээрээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр ор`улан, хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлсан нь шилдэг аж ахуйн нэгжээр дахин шалгарах үндэслэл болсон юм.

Компанийн засаглал, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Петровис Групп нь орон даяар тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 400 орчим шатахуун түгээх станц, 2100 гаруй ажилтнаараа дамжуулан нийт хэрэглэгчдэдээ шатахуун, тослох материалын үйлчилгээг найдвартай, шуурхай хүргэж, Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.

Энэ бүх ололт амжилт нь манай хэрэглэгчид, хамтрагч байгууллагуудын нягт хамтын ажиллагаа болон хамт олны маань сэтгэл зүтгэлтэй салшгүй холбоотой билээ.

Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд хамтран ажиллаж буй эрхэм хэрэглэгч, хамтрагч байгууллагууд та бүхэндээ талархал илэрхийлье.

Бид хөгжил түгээнэ-Петровис