ЕВРО-5 Чанартай урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ.

A- A A+
ЕВРО-5 Чанартай урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ.

 Евро-5 стандартын шатахуун нь 2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн бүх машинуудад санал болгогдож буй, Евро стандартын хамгийн сайн шатахуун юм.

Петровис Групп хувь хэрэглэгчдэдээ зориулсан, чанартай шатахууны “Евро-5 – Чанартай” урамшууллыг 8-р сарын 25-аас орон даяар эхлүүлж байна.

Урамшууллын хугацаанд Петровисийн орон даяар байрлах Евро-5 стандартын дизель түлш  (ДТ), АИ-95 шатахуун борлуулдаг шатахуун түгээх станцаар үйлчлүүлж буй хувь хэрэглэгчийн худалдан авалтын хэмжээнээс хамааран гарын бэлэг бэлэглэлээ.

Одоогоор манай улсад явж буй ихэнх автомашинууд Евро-5 стандартын шатахуун хэрэглэх заалттай боловч автомашины техникийн гэрчилгээн дээр бичигдээгүй шатахуун хийснээс үүдэн түлшний зарцуулалт нэмэгдэх, хүч багасах, сэвчээ хурдан бохирдох, катализатор бөглөрөх, форсунк доголдох, хэт бохир утаа гаргах зэрэг асуудлууд түгээмэл гарч байна.

Тиймээс ЭРХЭМ ЖОЛООЧ  та хөдөлгүүрийн насжилтаа уртасгаж, урт хугацаанд гарах санхүүгийн эрсдэлээс сэргийлж ЧАНАРТАЙ, өөрийн машины ТЕХНИКИЙН ГЭРЧИЛГЭЭНД ЗААГДСАН тохиромжит шатахууныг хэрэглээрэй.

Петровис Групп нь дэлхийн дэвшилтэт чанартай бүтээгдэхүүн болох Евро-5 стандартын АИ92, АИ95, АИ98, дизель түлшийг Монголдоо анх удаа нэвтрүүлсэн бөгөөд хэрэглэгчдэдээ хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн өргөн сүлжээгээр хүргэхийг зорин ажилладаг.

Евро-5 стандартын шатахуун, түлшний давуу талууд:
– Шатахууны зарцуулалт 3% буурна.