Зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслийг барьж яваа нэг жолоочийн гарт тэдний гэр бүл, найз нөхдийнх нь эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал хамт явж байдаг. Тиймээс Петровис Групп зам тээврийн ослыг бууруулахад нөлөөлөх үүднээс иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Зөв жолооч” нөлөөллийн аяныг сошиал орчинд өрнүүллээ.
Энэхүү аяны хүрээнд хэрэглэгчдэд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм, аюул ослоос хэрхэн сэргийлэх тухай мэдээ мэдээллийг энгийн, ойлгомжтой байдлаар бэлтгэн цувралаар хүргэдэг. Тухайн аяны зорилго нь зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёлыг төлөвшүүлж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх юм.