Тээврийн Цагдаагийн Албаны 2021 оны 1 дүгээр улирлын тайлангаар Монгол улсын хэмжээнд 10,524 зам тээврийн ослын шинжтэй дуудлага бүртгэгдэж, 59 хүн амь насаа алдаж, 369 хүн бэртэж гэмтсэн харамсалтай мэдээ бий. Энэхүү тоог бууруулах, эрдэнэт хүний амь насыг эрсдэхээс сэргийлэх зорилготой хэрэгжүүлж буй “Цэгцлэгч” төслийг Петровис Групп дэмжин ажилласан.
Төслийн гол агуулга нь Монгол улсад зам тээврийн осол, зөрчил хамгийн их бүртгэгддэг гол цэгүүдийн шалтгааныг олж, олон талын мэргэжилтнүүдийн судалгаа дүгнэлтэд үндэслэн тухайн ХАР ЦЭГ-ийг цэгцлэхэд оршино. Тухайн хар цэгүүдийг хэрхэн цэгцлэх талаарх цуврал нэвтрүүлгээр дамжуулан иргэдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох уг төсөлд Петровис групп эхлэхээс нь эхлэн, байнгын хамтын ажиллагаатай, хамтран ажиллаж байна.