Салбарын боловсон хүчний нөөц дутмаг байсан үед тухайн асуудлыг шийдвэрлэхэд компанийн Хүний нөөцийн бодлогоо чиглүүлж, 2009 онд “Петровис Ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр нь жил бүрийн 5 дугаар сард Их дээд сургуулийн 1-3 дугаар курсийн оюутнуудын дунд нээлттэй байдлаар зарлагдаж, шалгарсан оюутнуудад найман жилийн турш сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олгосон.