“Ядуурлын эсрэг хамтдаа” сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор МҮХАҮТанхим болон “Энержи Ресурс” ХХК, “Макс” Групптэй хамтран 2006 онд “Органик Монгол” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн.
Бидний санаачлан дэмжин ажилласан энэхүү төсөл хөтөлбөрт компаниуд жил бүр нэгдэж, өнөөг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байна. “Үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлье” уриан дор тасралтгүй хэрэгжиж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд ядуурлыг бууруулах, ажлын байрыг бий болгох, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бичил санхүүгийн зээл олгож, ногоон боловсролын сургалт явуулдаг юм. Манай компанийн хувьд хөтөлбөрийн хүрээнд 15 гаруй дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн, 400 гаруй бичил төслийг санхүүжүүлэхэд 550 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна.