Петровис Групп МҮХАҮТ-ын гадна компанийнхаа тугийг мандууллаа

A- A A+
Петровис Групп МҮХАҮТ-ын гадна компанийнхаа тугийг мандууллаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-ын “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас "ОНЫ ШИЛДЭГ 10" аж ахуйн нэгжийн тугийг МҮХАҮТ-ын гадна бүтэн жилийн турш мандуулдаг уламжлалтай.

Петровис Групп нь “ENTREPRENEUR” арга хэмжээнээс “2022 ОНЫ ШИЛДЭГ 10 АЖ АХУЙ НЭГЖ”-ээр шалгарсан тул МҮХАҮТ-ын гадна компанийнхаа тугийг мандууллаа.

Амжилтыг хамтдаа бүтээдэг эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ талархал илэрхийлье