ПЕТРОВИС ГРУПП ЗУДЫН ГАМШИГТ ӨРТӨЖ, ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМГУУДАД 500 САЯ ТӨГРӨГИЙН ШАТАХУУНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Улс орны хэмжээнд нүүрлээд буй зудын гамшигт өртсөн малчин түмэн болон мал сүргээ хамгаалахад туслах аянд Петровис Групп нэгдэж 500 сая төгрөгийн шатахууны тусламж үзүүллээ. Цасанд боогдсон зам харгуйг нээж буй техник хэрэгслүүд, малчдад нэн шаардлагатай хандив тусламж болон эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх ажилд хэрэглэгдэж буй бүх техник хэрэгслийг шатахуунаар хангах үүднээс Петровис компани нийгмийн хариуцлагын хүрээнд тус шатахууны дэмжлэгийг үзүүлж, өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууч генерал Г.Ариунбуянд гардуулан өглөө.
Петровис Групп нь Монгол оронд хамгийн өргөн сүлжээтэй газрын тосны бүтээгдэхүүний ууган компани юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд алслагдсан сум сууринд ч шатахуун түгээх станцаа байршуулан орон нутгийн иргэд, яаралтай тусламж, онцгой байдал болон цагдаагийн байгууллагын тээврийн хэрэгслийн шатахууны хэрэгцээг ханган хамтран ажиллаж байна.
Бид хөгжил түгээнэ