ПЕТРОВИСЫН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦААР ГЭР БҮЛЭЭРЭЭ ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХҮҮХЭД БҮР ЗАЙРМАГТАЙ

A- A A+
ПЕТРОВИСЫН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦААР ГЭР БҮЛЭЭРЭЭ ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХҮҮХЭД БҮР ЗАЙРМАГТАЙ

Петровис групп Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр гэр бүлээрээ үйлчлүүлсэн хүүхэд бүрд зайрмаг бэлэглэж, баярлуулдаг уламжлалтай билээ. Энэхүү зайрмагтай өдөрлөгийг Петровис групп нийгмийн хариуцлагын хүрээнд энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Петровис групп нь Монгол орны хамгийн өргөн сүлжээ бүхий 360 шатахуун түгээх станцаар 24/7 үйлчилгээг үзүүлдэг бөгөөд энэ жилийн зайрмагтай өдөрлөгийг зургаадугаар сарын 1-ний өдөр аймгийн төв болон орон нутгийн зам дагуух 66, Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станц дээрээ зохион байгуулна. 

Өнгөрсөн жилүүдэд уламжлал болгон зохион байгуулж ирсэн зайрмагтай өдөрлөгийн хүрээнд нийт 60 мянга гаруй хүүхдэд зайрмаг бэлэглэжээ.

Монголын ирээдүй болсон энхрий хайртай бяцхан үрсдээ баяр хөөр бэлэглэн, Петровистой хамтдаа баярлацгаая. Та бүхэн сайхан баярлаарай.