Петровис групп жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр гэр бүлээрээ үйлчлүүлсэн хүүхэд бүрд зайрмаг бэлэглэж, баярлуулдаг уламжлалтай. Энэхүү зайрмагтай өдөрлөгийг Петровис групп нийгмийн хариуцлагын хүрээнд энэ жил дөрөв дэх жилдээ аймгийн төв болон орон нутгийн зам дагуух 66, Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станц дээрээ амжилттай зохион байгууллаа.
Уламжлал болгон зохион байгуулж ирсэн зайрмагтай өдөрлөгийн хүрээнд нийт 80 мянга гаруй хүүхдэд зайрмаг бэлэглэжээ.
Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ талархал илэрхийлье. Хүүхэд бүр жаргалтай байх болтугай.