МОНГОЛ ОРНЫХОО ХААГУУР Ч АЯЛСАН ПЕТРОВИСЫН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ ТАНД ХАМГИЙН ОЙР БАЙХ БОЛНО

A- A A+
МОНГОЛ ОРНЫХОО ХААГУУР Ч АЯЛСАН ПЕТРОВИСЫН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ ТАНД ХАМГИЙН ОЙР БАЙХ БОЛНО

Зуны тэргүүн сар дундаа орж аялал зугаалгын цаг эхэлж байна. Өнгөрсөн онд Улаанбаатар хотоос орон нутгийг зорих жуулчдын тоо өмнөх жилүүдээс 15 хувийн өсөлттэй буюу 7,8-р сард нийт 860-883 мянган дотоодын аялагчид эх орноороо аялсан гэсэн тооцоо гарчээ. Жил бүр өсөн нэмэгдэж байгаа дотоодын аялагчдын шатахууны хэрэгцээг хангахаар Петровис групп Монгол орны хамгийн өргөн сүлжээ 360 шатахуун түгээх станцаараа дамжуулан 24/7 үйлчилгээг үзүүлж, чанарын өндөр түвшинд хадгалж, тээвэрлэсэн газрын тосны бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг ханган ажиллаж байна. Хэрэглэгч та Петровисын өөрт ойр шатахуун түгээх станцаас найдвартай, чанарын баталгаатай шатахуунаар автомашинаа цэнэглэн сэтгэл амар аялаарай.

Алслагдсан сум сууринд ч манай компанийн шатахуун түгээх станц дангаараа байршин ажилладаг. Алслагдсан сум, сууринд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станц нь ашиггүй ажилладаг ч тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй ард иргэд болон эмнэлэг, цагдаа, онцгой байдлын байгууллагын шатахууны хэрэгцээг бүрэн ханган ажилладаг билээ.

Монгол орны зүүн зах буюу Дорнод аймгийн Сүмбэр сум-Халх голд манай шатахуун түгээх станц байрладаг бол Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багт хамгийн баруун захын ШТС байрлаж байна. Харин хамгийн хойд зах буюу Хөвсгөл аймгийн Ханх суманд манай ШТС үйл ажиллагаагаа явуулж байгаа бол Өмнөговь аймгийн Гурвантэс сум Шивээхүрэн боомтод хамгийн урд захын ШТС байрлаж байна. Эрхэм хэрэглэгч, харилцагч та Монгол орныхоо хаагуур ч аялсан Петровисын шатахуун түгээх станц танд хамгийн ойр байх болно.