АЯЛЛЫН ЗАМДАА С24 КОНВЕНИЕНС ДЭЛГҮҮРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ ӨӨРИЙГӨӨ БОЛОН АВТОМАШИНАА ЦЭНЭГЛЭЭРЭЙ

A- A A+
АЯЛЛЫН ЗАМДАА С24 КОНВЕНИЕНС ДЭЛГҮҮРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ ӨӨРИЙГӨӨ БОЛОН АВТОМАШИНАА ЦЭНЭГЛЭЭРЭЙ

Аяллаас аяллын хооронд алжааж ядарсан үед хүйтэн кофе, түргэн хоол, боловсон ариун цэврийн өрөө хамгаас их үгүйлэгддэг шүү дээ. Тэгвэл үйлчлүүлэгч таны хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн С24 конвениенс дэлгүүр Улаанбаатар хотод 220 мянгатын урд байрлах Петровисын шатахуун түгээх станц дээр ажиллаж байгаа бол зүүн чиглэлд Багануур дүүрэг, баруун чиглэлд Өвөрхангай аймгийн Хархорин хотод байрлаж байна.

Машинаа ч, өөрийгөө ч цэнэглэ уриатай Олон улсын стандартад нийцсэн С24 конвениенс дэлгүүрээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон авто машин, жолоочийн хэрэгцээт барааг нэг дороос авах боломжтой. Мөн АТМ, түргэн хоолны газар, боловсон ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх боломжтой гэдгээрээ хэдийн үйлчлүүлэгч, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцээд байгаа билээ. Эрхэм хэрэглэгч та урт аяллын дунд С24 конвениенс дэлгүүрээр үйлчлүүлж өөрийгөө болон машинаа цэнэглээрэй.  

Мөн та аялалд гарахдаа автомашиныхаа тосыг нэмэхээ мартсан бол Дэлхийн шилдгүүдийн хэрэглэдэг алдарт Мобил, Ролф брэндүүдийн тоснуудаас сонголтоо хийхийг зөвлөж байна. Монгол орны хамгийн өргөн сүлжээтэй Петровисын шатахуун түгээх станцаас бүх төрлийн шатахуун, ДТ худалдан авахаас гадна бүх төрлийн тос тосолгооны материалыг ч худалдан авах боломжтой юм. Таны аялалд Петровис үргэлж хамт.