ПЕТРОВИС ГРУПП “MINING WEEK-MINING PRO 2024” Олон Улсын чуулга уулзалтад “Diamond” ивээн тэтгэгчээр нэгдлээ

A- A A+
ПЕТРОВИС ГРУПП “MINING WEEK-MINING PRO 2024” Олон Улсын чуулга уулзалтад “Diamond” ивээн тэтгэгчээр нэгдлээ

Эрдэс баялагийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой “Mining Week & MinePro 2024” Олон Улсын Уул Уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтад Петровис Групп “Diamond” ивээн тэтгэгчээр оролцож байна.

Бид уул уурхай, эрдэс баялагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН, компаниуд, хувь хэрэглэгчдээ зориулан тус арга хэмжээний үеэр шатахуун, карт, талон, тос, тосолгооны материал, хүнд даацын автомашин, хүнд даацын автомашины сэлбэг, дугуй, явуулын болон суурин засвар үйлчилгээ зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм.

Эрхэм хэрэглэгч та бүхэн тухайн арга хэмжээний үеэр Петровис Группийн бүүтээр зочилсноор:

  • Петровис Группийн албан ёсны дистрибьютерээр уул уурхайн компаниудад нийлүүлдэг BEIBEN TRUCK, FAW, DONGFENG, SHACMAN брэндийн  хүнд даацын автомашин, автомашины сэлбэг, дугуйг бодитой харахаас гадна хүнд даацын автомашины суурин ба явуулын засвар үйлчилгээ, ачаа тээврийн чиглэлээр тодорхой мэдээлэл авах
  • Чанар борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Exxon Mobil” компанийн Mobil, Герман чанар Rolf зэрэг уул уурхайн компаниудын хэрэгцээнд зориулагдсан тос, тосолгооны материал, хөргөлтийн шингэн, автохимийн бүтээгдэхүүнүүдтэй дэлгэрэнгүй танилцах, худалдан авах  
  • Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн томоохон коипаниудад үзүүлдэг ажлын талбарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав барих, тоног төхөөрөмж суурилуулах, техникийн засвар үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах
  • Монгол Улсын газрын тосны зах зээлд тэргүүлэгч Петровис Группийн чанартай шатахууныг өөрсдийн байгууллагын хэрэгцээндээ тохируулан хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломжийг тухайн арга хэмжээний үеэр авах боломжтой юм.

Мөн тухайн арга хэмжээний үеэр Петровис Группийн бүүтээр зочилж буй хэрэглэгчдэдээ зориулан онцгой хөнгөлөлт, урамшууллыг үзүүлэх болно. Эрхэм хэрэглэгч таныг тус арга хэмжээий үеэр Петровис Группийн бүүтээр зочлохыг урьж байна.

Огноо. 2024 оны 10 дугаар сарын 2-оос 10 дугаар сарын 5-ны өдөр 

Байршил: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд