Орон даяар хамгийн өргөн сүлжээтэй Петровис Групп болон такси үйлчилгээний хамгийн олон жолоочийг нэгтгэсэн Юбикаб ХХК нар хамтран ажиллахаар боллоо. Өнөөдөр тус хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээ Петровис Группийн шатахуун түгээх станцын 29 дүгээр салбар дээр зохион байгуулагдсан юм.
Бид хөгжил түгээнэ уриатай Петровис Групп нь хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүнийг хялбар хүртээмжтэй хүргэхийг зорьдог. Тиймдээ ч нийгмийн асуудлыг шийдвэрлэх шинэ санаачилга, хялбар хэрэглээ нэвтрүүлж буй бизнесүүдтэй хамтдаа үнэт зүйл бүтээн ажилласаар ирсэн. Энэ удаад такси үйлчилгээний шинэ соёл, хялбар хэрэглээг иргэдийн өдөр тутмын амьдралд нэвтрүүлээд буй Юбикаб ХХК-тай хамтран 50,000 орчим жолоочийг хамарсан хөтөлбөр эхлүүллээ.
Юбикаб ХХК нь 2013 оноос эхлэн ухаалаг системд суурилсан 24 цагийн такси дуудлагын апплекейшныг хөгжүүлж, өнөөдрийн байдлаар 50,000 орчим жолоочийг нэгтгэж, нийтийн тээврийн соёлыг ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тус компанийн зүгээс бүртгэлтэй жолооч нартаа ажлын бүтээмж, хэрэглэгчдийн үнэлгээнээс шалтгаалан “цол” олгохын зэрэгцээ “Yellow card” гэх урамшууллын системийг бий болгосон байдаг. Энэхүү урамшуулын картын зорилго нь жолооч нарынхаа хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн юм. Тиймээс Петровис Групп тус зорилгын хүрээнд Юбикаб ХХК-д бүртгэлтэй жолооч нарын хамгийн чухал хэрэгсэл автомашины хөдөлгүүрийг нь тэтгэх чанартай шатахуундаа урамшуулал авах боломжийг бий болгоод байна.
Юбикаб ХХК-д бүртгэлтэй жолооч нар өөрсдийн урамшууллын хэрэгсэл болох “Yellow card”-аараа Петровисийн шатахуун түгээх станцаар автомашиндаа шатахуун авсан тохиолдолд дараах байдлаар урамшуулал авах боломжтой. Үүнд:
- Аварга жолооч 5%
- Арслан жолооч 3,5%
- Заан жолооч 2% кредитийн буцаан олголт авах юм.
Тус урамшуулал нь нийслэл хот, орон даяар байрлах Петровисийн бүх шатахуун түгээх станцаар явагдах юм.