Петровис Группийн хамт олон 600 ширхэг мод тарив

A- A A+
Петровис Группийн хамт олон 600 ширхэг мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн, нийтээр мод тарих намрын өдрүүдийн хүрээнд Петровис Группийн хамт олон нэгдэн 2024 оны 10-р сарын 22-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Инчон мөрөөдлийн цэцэрлэг”-т 600 ширхэг шинэс мод тарьж, суулгалаа.

Тухайн мод тарьсан газрын онцлог урд нь үүсмэл хур хогийн цэг байсан бөгөөд 2018 оноос эхлэн Солонгос улсын Инчон дүүргийн нэрэмжит төгөл болгож, 2027 он хүртэл ногоон орчин бүрдүүлэхээр хоёр улсын хоорондын төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа онцлогтой юм.

Петровис Группийн зүгээс ногоон хөгжлийг дэмжиж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэрээ оруулсаар ирсэн бөгөөд энэ жилийн мод тарих арга үйл ажиллагааг Нийслэлийн байгаль орчны газар болон байгалийн ургамалын нөхөн сэргээлт, ойжуулалтын “Нүри ХХК”-тай хамтран хэрэгжүүлсэн юм. Тус Петровис Группийн ажилтнуудын тарьц, суулгацыг “Инчон мөрөөдлийн цэцэрлэг”-ийн хамт олон арьчилгаа, ургалтыг хариуцахаар хүлээж авлаа.