ПЕТРОВИС ГРУПП-ийн салбар компаниуд ТОП 100 ААН-ээр шалгарч амжилтаа бататгалаа

A- A A+
ПЕТРОВИС ГРУПП-ийн салбар компаниуд ТОП 100 ААН-ээр шалгарч амжилтаа бататгалаа

             Улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, жилийн ашиг, нийгмийн даатгал төлсөн ажилтны тоо, хөрөнгийн хэмжээ, нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн ТОП-100 Аж Ахуйн нэгжийг Засгийн Газар, МҮХАҮТ хамтран жил бүр тодруулдаг. Хорин гурав дахь жилдээ ТОП-100 Аж Ахуйн нэгжийг алдаршуулан, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 15-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт боллоо.

                  Газрын тосны салбартаа тэргүүлэгч Петровис Группийн салбар компаниуд жил бүр ТОП-100 Аж Ахуйн нэгжид тогтмол тэргүүн эгнээнд багтсаар ирсэн. Энэ удаад НИК ХХК эхний 10-т эрэмбэлэгддэг амжилтаа бататган 7-р байр, Петростар ХХК 52-р байрт шалгарлаа. Ийнхүү Петровис Групп нь ТОП-100 ААН-ээр давхардсан тоогоор 43 дахь удаагаа шалгарч байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг үнэлдэг тус жагсаалтад Газрын тосны хангамжийн салбарын найман компани багтсанаас НИК ХХК нь салбартаа тэргүүлсэн юм. Энэ бол газрын тосны салбарт сэтгэл зүрхээ зориулан ажилладаг Петровис Группийн хамт олонд итгэл хүлээлгэдэг нийт хэрэглэгч, хамтрагч байгууллага, харилцагч та бид бүхний хамтын амжилт юм.

                  Тус шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий Гзаар зэрэг байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг.

ТОП-100 ААН-ээр шалгарсан нийт байгууллагууддаа баяр хүргэхийн ялдамд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Петровис Групп-Бид хөгжил түгээнэ