Петровис Групп “Оны шилдэг Энтрепренер ААН”-ээр тодорч, "Меркури" мөнгөн цомын эзэн боллоо

A- A A+
Петровис Групп “Оны шилдэг Энтрепренер ААН”-ээр тодорч,

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг алдаршуулдаг “ЭНТРЕПРЕНЕР-2024” шалгаруулалтаас Петровис Групп “Оны шилдэг Энтрепренер 10 ААН”-ийн нэгээр тодорлоо.

Оны онцлох аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахдаа компанийн сайн засаглал, хүний нөөцийн зөв бодлого, олон улсын стандартыг ханган ажилласан байдал зэрэг үзүүлэлтээс гадна салбартаа эзлэх байр суурь болон улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, нийгмийн хариуцлага болоод тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн олгодог.

Монгол Улсын ТОП-100 Аж ахуйн нэгжид салбар компаниудаараа жил бүр тэргүүн эгнээнд багтсаар ирсэн Петровис Групп нь хамгийн өргөн сүлжээ, орон даяар байрлах Шатахуун түгээх станцаараа дамжуулан найдвартай, тасалдалгүй үйлчилгээг үзүүлж байна.

Бидний амжилтыг хамтдаа бүтээлцсэн эрхэм хэрэглэгч, харицагч нартаа талархлаа.