НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЙЛАН-2024

A- A A+
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЙЛАН-2024

 

Улсын Онцгой байдлын ерөнхий газарт шатахуун хандивлав

2024 оны эхээр улс орон даяар мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, УОК-ийн мэргэжлийн байгууллагууд эрсдэлийг даван туулах өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Петровис Групп нь цасанд боогдсон зам харгуйг нээх, малчдад нэн шаардлагатай хандив болон эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх ажилд хэрэглэгдэх 500 сая төгрөгийн шатахууныг Онцгой байдлын ерөнхий газарт хандивласан юм.

Зайрмагтай өдөрлөгийг уламжлал ёсоор амжилттай зохион байгуулав   

Петровис Групп жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр гэр бүлээрээ үйлчлүүлсэн хүүхэд бүрд зайрмаг бэлэглэж, баярлуулдаг уламжлалтай. Энэхүү “Зайрмагтай өдөрлөг”-ийг Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд энэ удаад дөрөв дэх жилдээ зохион байгуулсан юм. Монгол орон даяар хамгийн өргөн сүлжээтэй Петровис Групп нь Улаанбаатар хот, аймгийн төв болон орон нутгийн зам дагуух шатахуун түгээх станцаараа дамжуулан 80 мянга гаруй хүүхдийг энэ удаад баярлууллаа.

Rally for Rangers төслийн хүрээнд байгаль хамгаалагдчдад мотоцикл хүргүүлэв

Монгол Экологи ТББ-ын хамт олны санаачилгаар Rally for Rangers хөтөлбөрийг 2013 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд Петровис Групп 6 жилийн турш дэмжин ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль эх дэлхийгээ хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээж буй байгаль хамгаалагчдыг шаардлагатай унаагаар хангах зорилготой тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил  Хөвсгөл аймгийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын захиргааны 15 байгаль хамгаалагч, Хустайн Байгалийн Цогцолборт Газрын 5, нийт 20 байгаль хамгаалагчид Хонда брэндийн XR 190l мотортой мотоциклыг хүлээлгэн өгөв.

“Тэрбум мод” аяны хүрээнд мод тарив  

Петровис Групп нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, нийслэл болон орон нутагт мод тарих үйл ажиллагааг жил бүр идэвхтэй зохион байгуулдаг. Энэ удаад Петровис Группийн хамт олон нэгдэн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Инчон мөрөөдлийн цэцэрлэг”-т 600 ширхэг шинэс мод тарьж, суулгасан. Тухайн мод тарьсан газрын онцлог урд нь үүсмэл хур хогийн цэг байсан бөгөөд 2018 оноос эхлэн Солонгос улсын Инчон дүүргийн нэрэмжит төгөл болгож, 2027 он хүртэл ногоон орчин бүрдүүлэхээр хоёр улсын хоорондын төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа онцлогтой юм.

ISO стандарт дахин магадлан итгэмжлэв

Петровис Энержи Групп нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Австрали Шинэ Зеландын JAS-ANZ итгэмжлэлтэй, Австралид төвтэй TQCSI.Mongolia компанийн Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018 стандартуудыг нэгдмэл байдлаар үйл ажиллагаандаа нэвтрүүлж, гурвалсан стандартын гэрчилгээг 6 дахь жилдээ гэрчилгээг амжилттай баталгаажууллаа. Ийнхүү бид нийгмийн хариуцлагын тулгын гурван чулуу гэгддэг гурван төрлийн ISO стандартуудын магадлан аудитад дахин амжилттай тэнцсэнээр хэрэглэгчдэдээ хамгийн чанартай бүтээгдэхүүнийг  нийлүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Мөн компанийн ажилтнуудынхаа хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэлийг хянаж, гүйцэтгэлээ тогтмол сайжруулж, хүрээлэн буй байгаль орчиноо хамгаалж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг болохоо дахин баталгаажууллаа.

 

Нийтийн эко бие засах газрыг шинээр барьж байгуулав  

Петровис Групп нь Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018 стандартуудыг нэгдмэл байдлаар үйл ажиллагаандаа цогцоор нь нэвтрүүлэн ажиллаж байна. Тиймдээ ч үйл ажиллагааныхаа шат бүрд дээрх стандартуудыг мөрдөн ажиллаж, байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, дэмжин ажилладаг. Энэ удаад орон нутагт байрлах шатахуун түгээх станц дээрээ нүхэн жорлонгийн хэрэглээг бууруулж, байгаль орчинд ээлтэй эко нийтийн бие засах газар байгуулах төслийн хүрээнд 77ш эко бие засах газрыг 332,69₮ саяын хөрөнгө оруулатаар барьж байгуулав.  

Халуун усны төсөл санаачлан хэрэгжүүлэв

Петровис Группийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпорацитай хамтран “Улаанбаатар нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийг СХД-ийн 28-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зорилго нь гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэдэд байгаль орчинд ээлтэй, тав тухтай, дэвшилтэт технологид суурилсан ахуйн үйлчилгээг хүргэх билээ. Ашгийн бус нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар нийтийн ахуйн үйлчилгээний төв”-д нийт 1,6₮ тэрбумын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа бөгөөд төслийн барилгын явц 90%-тай байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орохоор бэлдэж байна.