Евро-5 стандартын шатахуун хэрэглэх шалтгаан

A- A A+
Евро-5 стандартын шатахуун хэрэглэх шалтгаан

Европын холбоо 2009 оноос эхлэн автомашинаас ялгарах утааг багасгахаар Евро-5 стандартыг эхлүүлж, авто үйлдвэрлэгч, шатахууны компаниудад бага багаар нэвтрүүлсэн.

Монгол Улсад зорчиж байгаа ихэнх автомашинууд буюу 2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинууд Евро-5 стандартын шатахуун хэрэглэх заалттай.  Гэсэн хэдий ч автомашины техникийн гэрчилгээ дээр бичигдээгүй өөр шатахуун хэрэглэх нь элбэг байдаг.

Тэгвэл яагаад автомашины техникийн гэрчилгээнд заагдсан шатахуун хэрэглэх шаардлагатай вэ?

  • Шатахуун зарцуулалтыг 3%-аар бууруулж, хөдөлгүүрийн бохирдол 75% хүртэл багасдаг
  • Хөдөлгүүрт бүрэн шатдаг учир хөдөлгүүрийн дуу чимээг багасгаж, элэгдлийг бууруулж, эд ангиудад бохирдол үүсгэдэггүй
  • Эд ангиудад бохирдол үүсгэхгүй
  • Автомашины утаанаас ялгарах тоосонцрыг 95%, нүүрс хүчил болон метан хийг 80%, азотын ислийг 90 хүртэл хувиар бууруулна

Петровис Групп нь 2016 оноос эхлэн Монголдоо анхлан Евро-5 стандартын шатахуун борлуулж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдэдээ хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн өргөн сүлжээгээр хүргэхийг зорин ажилладаг. Тиймдээ ч Евро-5 стандартын АИ92 шатахууны үнээ 120 төгрөгөөр хямдрууллаа. Та бүхэн Улаанбаатар хотын Петровисийн дараах шатахуун түгээх станцуудаар хямдралтай үнээр автомашинаа цэнэглэх боломжтой.

Эрхэм жолооч та өөрийн автомашины техникийн гэрчилгээнд заасан шатахууныг хэрэглэж, агаар орчны бохирдолыг бууруулахад өөрийн хэв нэмрээ оруулахын зэрэгцээ автомашиныхаа хөдөлгүүрийн насжилтаа уртасгаж, урт хугацаанд гарах санхүүгийн эрсдэлээс сэргийлээрэй.