Петровис Группийн “Зайрмагтай өдөрлөг”-Хүүхэд бүхэн инээмсэглэлээр бялхсан баярт мөч

A- A A+
Петровис Группийн “Зайрмагтай өдөрлөг”-Хүүхэд бүхэн инээмсэглэлээр бялхсан баярт мөч

Жил бүрийн 6-р сарын 1-ний өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг нэгэн сэтгэл дулаан үйл ажиллагаа бол “Зайрмагтай өдөрлөг” юм.

Энэ өдөр Петровисийн шатахуун түгээх станцууд баяр баясгалантай уур амьсгал бүрдүүлж, гэр бүлүүдийг дулаан уур амьсгалаар угтан авдаг. Тус өдөрлөгийн зорилго нь гэр бүлээрээ ирсэн хүүхэд бүрт үнэ төлбөргүй зайрмаг бэлэглэх, тэдний баярын өдрийг мартагдашгүй дурсамжаар дүүргэхэд оршдог. Энэхүү өдөрлөг зохион байгуулагдсан 4 жилийн хугацаандаа нийт 240,000 гаруй хүүхдэд зайрмаг бэлэглэсэн нь олон зуун гэр бүлд баяр баясал, халуун дулаан дурсамжийг үлдээжээ.

Хүүхэд бүхэнд инээмсэглэл бэлэглэх зорилготой “Зайрмагтай өдөрлөг” үйл ажиллагаа 5 дахь жилдээ зохион байгуулагдах болсоныг дуулгахад таатай байна.  Өмнөх жилүүдийн адил Улаанбаатар хот болон аймгийн төвийн нийт 100 гаруй шатахуун түгээх станц дээр зэрэг зохион байгуулагдах юм.

Петровис Группийн хувьд энэхүү арга хэмжээ бол зүгээр нэг хандив эсвэл ээлжит сурталчилгаа бус, харин нийгэмдээ, ялангуяа ирээдүй болсон хүүхэд багачууддаа зориулсан сэтгэл шингэсэн үйлс юм. Хүүхдүүдийн инээд цангинаж, гэр бүлүүдийн баярын уур амьсгал шатахуун түгээх станцуудад бялхан цэцэглэж, “Зайрмагтай өдөрлөг” нь жинхэнэ утгаараа нийгмийн халуун дулаан харилцааг бий болгосоор ирсэн.  

 

Тус өдөрлөгийн үеэр Петровис Группийн ажилтнууд ч мөн адил баярын уур амьсгал бүрдүүлж, хүүхдүүдтэй хамт зургаа татуулан, тэдэнтэй харилцан инээлдэн, хүн бүрийн сэтгэлийг дулаацуулдаг. Энэ бол зөвхөн нэг өдрийн арга хэмжээ биш, харин хүүхдүүдэд гэгээлэг дурсамж үлдээх инээмсэглэлийн өдөр билээ.

Цаашид ч “Зайрмагтай өдөрлөг” улам өргөжиж, Монгол орны өнцөг булан бүрийн хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэсээр байх нь гарцаагүй. Учир нь энэ бол хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг, Петровисоор үйлчлүүлдэг гэр бүлүүдийн бахархал болсон сайхан уламжлал юм.

Та бүхэн Улаанбаатар хот болон аймгийн төвийн Петровисийн шатахуун түгээх станцаар зочлон амтат зайрмагаар хүүхдүүдээ дайлаарай.