Петровис Группийн "Зайрмагтай өдөрлөг" арга хэмжээг жил бүрийн 6-р сарын 1-ний өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиолдуулан зохион байгуулдаг. Тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний зорилго нь гэр бүлээрээ ирсэн хүүхдэд үнэ төлбөргүй зайрмаг бэлэглэх, тэдний баярын өдрийг мартагдашгүй дурсамжаар дүүргэх юм.
Энэ удаагийн өдөрлөг Улаанбаатар хот болон аймгийн төвийн 100 гаруй шатахуун түгээх станц дээр зэрэг зохион байгуулагдсан бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэх зорилготой. Петровис Группийн ажилтнууд энэ өдөр баярын уур амьсгал бүрдүүлж, шатахуун түгээх станцаа чимэглэж, хүүхдүүдтэй хамт зургаа татуулан, тэдэнтэй харилцан инээлдэж, хүн бүрийн сэтгэлийг дулаацуулдаг. Нийт 240,000 гаруй хүүхдэд зайрмаг бэлэглэсэн нь олон гэр бүлд баяр баясал, халуун дурсамжийг үлдээжээ.
Петровисийн шатахуун түгээх станцаар хүүхдүүдээ дагуулан ирсэн гэр бүлүүддээ талархал илэрхийлье!
Хүүхэд бүхэн инээмсэглэлээр бялхсан тэр өдөр бидний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.