Петровис Групп хэрэглэгч, харилцагчдадаа зориулан шөнийн онцгой хямдралын урамшууллыг 2025 оны 6 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 4-ний өдрийг дуустал хугацаанд зарлаж байна. Энэхүү урамшууллын хүрээнд хэрэглэгчид шөнийн 22:00–06:00 цагийн хооронд энгийн дизель түлш (ДТ)-ийг литр тутамд 140₮-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.
Энэхүү урамшуулал нь их хотын хөдөлгөөний түгжрэлийг тойрон, шөнийн цагаар түлшээ хурдан шуурхай, хэмнэлттэйгээр цэнэглэх нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд дараах шатахуун түгээх станцууд (ШТС) дээр хэрэгжих болно:
- ШТС 8 – Сансар, Залуучуудын гудамж, замын хойно
- ШТС 16 – Энхтайваны өргөн чөлөө, зүүн урд талд
- ШТС 19 – Дэнжийн 1000-ын замд
- ШТС 26 – Нарны зам дагуу, Баянгол хорооллын ард
- ШТС 28 – Материал импексийн замын урд
- ШТС 29 – Энхтайваны гүүрний баруун урд
Хямдрал зөвхөн шөнийн 22:00–06:00 цагийн хооронд хүчинтэй бөгөөд зөвхөн дээрх ШТС-уудад үйлчлэхийг анхаарна уу.
Петровис Групп нь хэрэглэгчдэдээ зориулсан олон төрлийн урамшууллыг шат дараатайгаар хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд энэ удаагийн шөнийн хямдрал нь хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн, өгөөжтэй шийдэл болж байна.
Петровис – Хөдөлгүүр бүрийг зогсоохгүйн төлөө!