2025 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн 24 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан юм.
Энэхүү нэр хүндтэй жагсаалтад Петровис Группийн салбар компаниуд болох “НИК” ХХК болон “Петростар” ХХК амжилттайгаар дахин багтаж, улс орны эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийн салбарт оруулж буй хувь нэмрээ бататгалаа.
“НИК” ХХК нь энэ удаагийн шалгаруулалтад 8 дугаар байрт эрэмбэлэгдэн, Газрын тосны салбарын компаниудаа төлөөлөн ТОП-10-д дангаар багтсан амжилтаа үргэлжлүүлэн баталгаажуулсан юм. Петростар ХХК хувьд өнгөрсөн жилийн амжилтаа ахиулан 51-р байрт шалгарлаа.
Энэхүү амжилтыг бид эрхэм хэрэглэгчид, үнэнч харилцагчид, нийт ажилтнуудынхаа хүч, сэтгэл, итгэлцэл, нэгдмэл зорилгын үр дүн хэмээн хүндэтгэн үзэж байна.
Петровис Группийн зүгээс та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын хөгжил дэвшил, бүтээлч хамтын ажиллагаандаа улам их амжилт хүсье!
ТОП-100 бол зөвхөн үзүүлэлт төдийгүй итгэлцэл, үнэнч байдал, хөдөлмөр зүтгэлийн үнэ цэнийг харуулсан үнэлгээ юм. Петровис Групп нь цаашид ч бизнесийн ёс зүй, хариуцлагатай удирдлага, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан үйл ажиллагаагаараа манлайлан ажилласаар байх болно.
Бид хамтдаа “Хөгжил түгээнэ”!