Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос хойш Rally for Rangers хөтөлбөртэй хамтран ажиллаж байна. Монгол Экологи ТББ-ын санаачлан хэрэгжүүлж буй олон улсын хөтөлбөр энэ удаа Говь-Алтай аймгийн Улсын тусгай хамгаалалттай газарт ажиллаж буй 10 байгаль хамгаалагчид Honda XR190L мотоцикл хүлээлгэн өгөх юм.
Энэ удаад Rally for Rangers олон улсын хөтөлбөр 2025 оны 9 дүгээр сарын 09-өөс 21-ний өдрүүдэд үргэлжилж, Монгол улсын тусгай хамгаалалттай газар оршин сууж, нутаг орноо хайрлан хамгаалах үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй байгаль хамгаалагчдад ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай унаагаар хангах зорилгоо биелүүлэхээр төлөвлөж байна.
Петровис Групп нь байгаль хамгаалагчдын ажил, амьдралыг дэмжих зорилготой Олон Улсын Rally for Rangers хөтөлбөрийг жил бүр ивээн тэтгэж, шатахууны хэрэгцээг бүрэн ханган ажилладаг. Одоогийн байдлаар уг хөтөлбөрийн хүрээнд нийт 190 гаруй туулах чадвар өндөр мотоциклийг Монголын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад хандивласан бөгөөд үүнээс сүүлийн гурван жил дараалан Петровис Групп өөрийн нэрийн өмнөөс нэг мотоциклийг гардуулсан билээ.