Бид орон даяар салбар нэгжтэй, үндэсний хэмжээнд тэргүүлэгч компани болохын хувьд бүх аймаг, сум суурин бүрд байрших өөрийн салбар, нэгжээр дамжуулан иргэд, хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж байна. Мөн улс орны өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан татвар, хураамж, шимтгэлийг хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шудрагаар төлж, улсын төсвийн бүрдүүлэлтэд бодитой хувь нэмрээ оруулан “Шилдэг татвар төлөгч байгууллага”, ”Топ-100 аж ахуйн нэгж байгууллага”-аар удаа дараа шалгарч хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлан ажиллаж байна. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн команийн хувьд МҮХАҮТ-ын Компанийн Нийгмийн Хариуцлагын Зөвлөлийн гишүүн байж үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог билээ. Петровис Групп нь 2025 онд тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхан байдалд бодит хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд нийгмийн хариуцлагын ажлуудыг тууштай хэрэгжүүлэн ажиллалаа. Энэхүү хүрээнд нийгэм, байгаль орчин, боловсрол, хүүхэд хамгаалал, олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр хийсэн ажлуудаас дурьдаж байна.
Rally for rangers төсөл
"Монгол Экологи Төв”-ийн санаачилгаар анх 2014 онд эхэлсэн “Rally for Rangers” хөтөлбөрийг Петровис Групп жил бүр ивээн тэтгэж, дэмжин ажилладаг. Энэ удаагийн “Rally for Rangers” хөтөлбөр 2025 оны ралли 9 дүгээр сарын 09-өөс 21-ний өдрүүдэд үргэлжиллээ. Энэ удаагийн аяллаар Говь-Алтай аймгийн “Говийн Их Дархан Цаазат газрын А хэсэг”-ийн байгаль хамгаалагчдад Хонда брэндийн XR 190l мотортой чанартай мотоциклыг хүлээлгэн өглөө. Хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оролцогчид 30,000 км гаруй зам туулж, нийт 220 гаруй ширхэг мотоциклийг байгаль хамгаалагчид хандивласан юм.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сангийн үйл ажиллагаа дэмжин ажиллаа
Петровис Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагааг дэмжин ажиллав. Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан алслагдсан хөдөөд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2-5 насны хүүхдүүдэд чанартай боловсрол олгох хандивын аянд хандив үзүүлэв.
Мөн Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачлагаар “Хүүхдийн төлөө” уриан дор зохион байгуулж буй баярын үйл ажиллагааг Петровис Групп ивээн тэтгэж ажилласан юм.
Гэр хорооллын бүсэд “Нийтийн халуун усны төсөл” хэрэгжүүлж байна
Петровис Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд гэр хорооллын иргэдэд тулгамдаад буй ахуйн хэрэглээний халуун ус, тав тухтай орчинд олон талын нийтийн үйлчилгээ авахад тулгамддаг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн томоохон төслийг хэрэгжүүлж байна.
Петровис Группийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпорацитай хамтран “Улаанбаатар нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийг СХД-ийн 28-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийн зорилго нь гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэдэд байгаль орчинд ээлтэй, тав тухтай, дэвшилтэт технологид суурилсан ахуйн үйлчилгээг хүргэх билээ. “Улаанбаатар нийтийн ахуйн үйлчилгээний төв”-д гэр бүлийн душ, саун төдийгүй хувцас угаалга, хатаалга, үсчин, ая тухтай дэлгүүр, хүүхэд хөгжүүлэх төв байхаар төлөвлөгдсөн. Ашгийн бус нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар нийтийн ахуйн үйлчилгээний төв”-д нийт 1,6₮ тэрбумын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа бөгөөд төслийн барилгын явц дуусан бөгөөд гаднах тайлбайн тохижилтын ажил үргэлжилж, удахгүй ашиглалтад орохоор бэлдэж байна.
Зайрмагтай өдөрлөг 240.000 хүүхдийг хамарлаа
Петровис Групп Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр гэр бүлээрээ үйлчлүүлсэн хүүхэд бүрд зайрмаг бэлэглэж, баярлуулдаг уламжлалтай. Энэхүү зайрмагтай өдөрлөгийг Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд энэ жил тав дахь жилдээ зохион байгуулсан. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдөр аймгийн төв болон орон нутгийн зам дагуух 66, Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станцаараа дамжуулан 80 мянга гаруй хүүхэд зайрмаг бэлэглэсэн юм. Зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа эхлэн нийт 240,000 гаруй хүүхдэд зайрмаг бэлэглэсэн нь олон зуун гэр бүлд баяр баясал, халуун дулаан дурсамжийг үлдээжээ.
Тэрбум мод хөдөөлгөөний хүрээнд мод тарив
Петровис Групп нь бизнесийн үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй байдлаар ажиллахыг эрхэмлэж ирсэн бөгөөд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд хэрэгжүүж буй төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, дэмжин ажиллаж байна. Байгаль орчны тухай хууль, стандартыг хэрэгжүүлсэнээр хяналт, сайжруулалтын тогтолцоог бүрдүүлж, үр нөлөөг тогтмол сайжруулах зорилтыг хэрэгжүүлэн ажилладаг.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Петровис Группийн хэмжээнд жил болгон 5000-7000 гаруй ширхэг модыг нийт орон даяар тарьдаг. Улаанбаатар хотод өөрсдийн ногоон төгөл байгуулах эхний алхамыг мод үржүүлэгийн мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна.
CFA Institute Research Challenge тэмцээнд дэмжлэг үзүүллээ
Петровис Групп нь Монгол Улсад санхүү, хөрөнгө оруулалтын салбарын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, залуу мэргэжилтнүүдийг дэмжих зорилгын хүрээнд CFA Institute Research Challenge тэмцээнийг дэмжигч байгууллагуудын нэгээр оролцсон. Тус тэмцээн нь дэлхийн 100 гаруй оронд зохион байгуулагддаг, оюутан залуусыг бодит компанийн санхүүгийн шинжилгээ, үнэлгээ хийх чадварт сургадаг, санхүүгийн салбарын хамгийн нэр хүндтэй уралдаануудын нэг юм. Монгол Улсад уг тэмцээнийг CFA Society Mongolia-оос зохион байгуулж, дотоодын тэргүүлэгч компаниуд дэмжиж ирсэн. 2024–2025 оны CFA Institute Research Challenge (Монгол) тэмцээний хүрээнд Петровис Групп нь бусад ивээн тэтгэгч байгууллагуудын хамтаар уг арга хэмжээг хамтран зохион байгуулагч хэлбэрээр оролцож, оюутан залуусын мэдлэг, судалгааны чадварыг бодит зах зээлийн орчинд сорих, санхүүгийн салбарын мэргэжлийн стандарт, ёс зүйг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.
Цаашид Петровис Групп нь залуу үеийн судалгаа, инноваци, мэргэжлийн ур чадварыг дэмжсэн хөтөлбөр, тэмцээн, санаачилгуудад идэвхтэй оролцож, улс орны эдийн засгийн урт хугацааны хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.








