Петровис Групп нь Монгол Улсад анх удаа шатахуун түгээх станцуудын дэргэдэх автомашинтайгаа үйлчлүүлдэг Convenience дэлгүүрийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Бид хэрэглэгчдэдээ зөв боловсон харилцаа, тав тухтай орчин, соёлтой бөгөөд цаг хэмнэсэн үйлчилгээг санал болгохыг эрхэмлэн, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулсаар ирсэн.
Энэхүү зорилгын хүрээнд чанар, стандартын түвшинг ахиулж, олон улсын жишигт нийцсэн С24 Convenience дэлгүүрийг нэвтрүүлэн ажиллуулж байна. Одоогоор Улаанбаатар хотод /Энхтайваны гүүрний баруун тал, ШТС-29/, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Багануур дүүрэгт тус тус үйл ажиллагаа явуулдаг.
Тус С24 Convenience дэлгүүр нь жолооч нарт шаардлагатай бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилготой. Автомашинд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн, тос тосолгооны материал, аялал зугаалгад зориулсан болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдээс гадна халуун уух зүйл, хоол хүнсийг ч автомашинаасаа буулгүйгээр авах боломжтойгоороо онцлог.

Түүнчлэн Улаанбаатар хот дахь С24 Convenience дэлгүүртээ бид чанартай хооллох соёлыг түгээх зорилгоор дотоодын Better Burger брэндтэй хамтран ажиллаж байна. Better Burger нь гаднын франчайз бус, Монголдоо үүсэж хөгжсөн үндэсний бургерийн брэнд юм.
Энэхүү амт чанартай бургерыг автомашинаасаа буулгүйгээр амтлахыг хүсвэл Энхтайваны гүүрний дор байрлах Петровисын шатахуун түгээх станц салбар 29-ийн дэргэдэх С24 Convenience дэлгүүрээр үйлчлүүлээрэй. Мөн зөвхөн автомашинаар үйлчлүүлэхээс гадна тухлан сууж хооллох зориулалтын хэсэгтэй гэдгийг манай байнгын хэрэглэгчид аль хэдийнээ мэддэг болсон билээ.
Их хотын завгүй амьдралд цаг хэмнэхийг хүссэн хэн бүхэн Энхтайвны гүүрний дор байрлах С24 Convenience дэлгүүрээр үйлчлүүлж, амт чанартай Better Burger-ийг амтлахыг хүсье.


