Дэлхий дахинаа шинэ коронавирусийн (Covid-19) тархалт өргөн хүрээнд дэгдэж, манай улсад эхний тохиолдол бүртгэгдэх үед ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах эрхэм үйлсийн тэргүүн эгнээнд ажилладаг улсын, нийслэлийн болон аймгийн онцгой комиссуудад Петровис Группийн хамт олны зүгээс шатахуун хандивласан.
ДэлгэрэнгүйМонгол улс дотооддоо Коронавирусийн халдвар алдсан нэг жилийн хугацаанд халдвараар өвчилсөн хүний тоо 200 мянга, нас барсан хүний тоо 800 гаруйд хүрч, дельта вирус дэгдэлтийн тоо нэмэгдсэн.
ДэлгэрэнгүйДэлхий дахинд түгээмэл тохиолддог гажгуудын нэг болох зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхэд манай улсад жилд дунджаар 1,000 орчим төрдөг бөгөөд тэдний 200-300 нь мэс засал хийлгэх нэн шаардлагатай байдаг. Бусад өвчинтэй харьцуулахад зөв цаг үед нь мэс засал хийлгэж чадвал бүрэн эдгэрдэг энэ өвчний мэс заслыг Монголдоо амжилттай хийж буй “Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс санаачлан хэрэгжүүлж байгаа “Зүрх мартахгүй” төсөлд үндэсний тэргүүлэгч Петровис Групп компанийн ажилтнууд нэгдэн 20 сая төгрөгийг цуглуулж, хүлээлгэн өгсөн юм
ДэлгэрэнгүйНийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэг Петровис групп нь дэлхий дахинд дэгдээд буй цар тахлын үед нэн шаардлагатай коровируст халдвар шуурхай илрүүлэх 40 сая төгрөгийн өртөг бүхий 3000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг ЭМЯ-нд хандивласан.
ДэлгэрэнгүйЦагдаагийн Ерөнхий Газраас хэрэгжүүлсэн “Яараад яахав дээ” аяныг Петровис Групп хоёр жил дарааллан ивээн тэтгэн хамтран ажиллалаа. Тус аяны үр дүнд улсын хэмжээнд зам тээврийн осол 43%-иар буурчээ.
ДэлгэрэнгүйБайгалийн гамшгаас үүдэн Баян-Өлгий аймгийн Өлгий хотод учирсан гарз хохирлыг сэргээн засварлах, нүүлгэлтийн ажил ид хийгдэж буй энэ үед Петровис группийн хамт олон 10 сая төгрөгийн шатахуун хандивлалаа.
ДэлгэрэнгүйХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс байгуулагдсан Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Зүүн Хойд-Азийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн ээлжит 8-р чуулганыг Монгол улсад зохион байгуулахад шаардагдах шатахууны хэрэгцээг бүрэн хангаж хамтран ажиллалаа.
Дэлгэрэнгүй