Петровис компани дэд бүтцийн бүтээн байгуулалт, уул уурхай, газар тариалангийн төслүүдэд өндөр чанартай газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэн амжилттай ажилласаар байна. Монгол Улсын хэмжээнд 3-6 төрлийн шатахуун хадгалах боломжтой 124 сая литрийн багтаамж бүхий 11 агуулахтай. Тус агуулахууд нь эдийн засгийн хөгжлийн тулгуур бүсүүд, хилийн боомт зэрэг дэд бүтэц хөгжсөн, стратегийн өндөр ач холбогдолтой газруудад байршдаг бөгөөд газрын тосны бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд найдвартай хадгалан, тасралтгүй нийлүүлж байна. 2024 онд Баян-Өлгий аймагт байрлах өөрийн агуулахынхаа багтаамжийг өргөтгөж уул уурхай, стратегийн гол бүсэд байгаа Цогтцэций агуулахыг Зүүнбаян төмөр зам чиглэлд нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.
Петровис компанийн агуулахууд нь байгаль орчинд ээлтэй, хүний оролцоог багасгасан. Монгол Улсын стандартын дагуу технологийн горим, аюулгүй ажиллагааг нягт баримтлан үйл ажиллагаа явуулдаг. Манай компани Монгол улсдаа анх удаа бүрэн автомат, олон улсын агуулахын стандартыг хангасан, хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох 49,000м3 багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, түгээх зориулалттай “Толгойт” агуулахыг ашиглалтад оруулж, газрын тосны бүтээгдэхүүний салбарт эрс шинэчлэл хийсэн билээ. Толгойт агуулах нь ууршилтын алдагдалгүй, агаар хөрс, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, хөдөлмөрийг хөнгөвчлөх техникийн шийдэл, сав тоног төхөөрөмжүүдийг суулгаснаараа агуулахын стандартыг шинэ түвшинд гаргасан юм.
Бид эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхний итгэл, түншлэлд суурилан Газрын тосны салбарыг түүчээлэн ажиллаж байна.