card
Анар
Хэ хэ хэ
Дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллав

Дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллав

Бид хүний ажиллагааг хөнгөвчилсөн, байгаль орчинд ээлтэй, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх томоохон төслүүдийг газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх, станцууддаа амжилттай хэрэгжүүлээд байна.

Дэлгэрэнгүй
Шилдэг татвар төлөгч

Шилдэг татвар төлөгч

Манай хамт олон улс орны өмнө хүлээсэн үүргээ ямагт ухамсарлан татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь төлж улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулж, “ Найдвартай татвар төлөгч”-өөр удаа, дараа шалгарсаар ирсэн нь нийгмийн хариуцлагатай байж, улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буйн илрэл юм.

Дэлгэрэнгүй
Бизнесүүдийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Бизнесүүдийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Петровис групп нь жаран жилийн түүхтэй улсын ууган үйлдвэр Сүү ХК-ийн бэлтгэн нийлүүлэгч 2500 орчим фермерүүдэд дараа төлбөрт хөнгөлөлттэй нөхцөл бүхий үнээр шатахуун худалдан авах боломжийг олголоо.

Дэлгэрэнгүй
Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшгийг даван туулахад зориулж Петровис групп 10 сая төгрөгийн шатахуун хандивлалаа

Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшгийг даван туулахад зориулж Петровис групп 10 сая төгрөгийн шатахуун хандивлалаа

Байгалийн гамшгаас үүдэн Баян-Өлгий аймгийн Өлгий хотод учирсан гарз хохирлыг сэргээн засварлах, нүүлгэлтийн ажил ид хийгдэж буй энэ үед Петровис группийн хамт олон 10 сая төгрөгийн шатахуун хандивлалаа.

Дэлгэрэнгүй
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс байгуулагдсан Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Зүүн Хойд-Азийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн ээлжит 8-р чуулганыг Монгол улсад зохион байгуулахад шаардагдах шатахууны хэрэгцээг бүрэн хангаж хамтран ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Ногоон ШТС

Ногоон ШТС

Хүрээлэн буй орчны өнгө үзэмжийг сайжруулах, агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор “Ногоон ШТС” хөтөлбөрийг зохион байгуулж ирлээ. Шатахуун түгээх станцуудаас зүлэгжүүлэлт, ногоон байгууламжаа арчлан тордох, сайжруулах ажлуудыг хийх нөхцөл бололцоог дэмжин ажиллаж байна.

Дэлгэрэнгүй