Петровис Ойл ХХК, НИК ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран аялал жуулчлалын бүс нутгийн зам дагуу боловсон нийтийн бие засах газар, ариун цэврийн байгууламж байгуулах төслийг хэрэгжүүлэх санамж бичигт 2022 оны 8-р сард гарын үсэг зурлаа.
ДэлгэрэнгүйБайгаль орчинд ээлтэй технологийг эрхэмлэх болсон өнөө цагт Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд АВВ групптэй хамтран цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх Монголын анхны станцыг ашиглалтад бүрэн оруулсан. Энэ нь Монголд байгаа 300 гаруй цахилгаан автомашин хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж цаашид байгаль орчинд ээлтэй автомашины тоог нэмэгдүүлэх зорилгот нийгмийн хариуцлага бүхий ажил болсон юм.
Дэлгэрэнгүй“Чулуут Тул” НҮТББ-ын загас судлаачид хамтран Архангай аймгийн Тариат суманд 2019 оноос “Чулуут Тул 2030” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Петровис Групп гурав дахь жилдээ уг төслийг дэмжин ажиллаж байна.
ДэлгэрэнгүйБид хүний ажиллагааг хөнгөвчилсөн, байгаль орчинд ээлтэй, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх томоохон төслүүдийг газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх, станцууддаа амжилттай хэрэгжүүлээд байна.
ДэлгэрэнгүйДэлхий дахинд Ковид-19 вирус дэгдсэн цар тахлын эд үеийн хоёр жилийн хугацаанд дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдсэн.
ДэлгэрэнгүйПетровис групп нь жаран жилийн түүхтэй улсын ууган үйлдвэр Сүү ХК-ийн бэлтгэн нийлүүлэгч 2500 орчим фермерүүдэд дараа төлбөрт хөнгөлөлттэй нөхцөл бүхий үнээр шатахуун худалдан авах боломжийг олголоо.
ДэлгэрэнгүйПетровис групп ОБЕГ-т “HAGGLUND BV-206” газар уснаа явагч машин, 30 сая төгрөг хандивлалаа.
ДэлгэрэнгүйБид байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой нөхцөл байдлын дэмжлэг үзүүлэх зорилгоор ОБЕГ-т эд материал тэр дундаа гал унтраах багаж хэрэгслийг тогтмол хандивладаг.
Дэлгэрэнгүй2017 онд Ховд, Говь-Алтай аймгуудад Монгол бөхөнд халдварт өвчин тарахад тухайн бүсэд томилогдон ажилласан албаныханд Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд 10 сая төгрөгийн шатахууны талон хандивласан. Уг дэмжлэг нь Монгол бөхөнгийн тоо толгойг хамгаалах, тухайн үеийн өвчний тархалтыг багасгах ажилд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм.
ДэлгэрэнгүйХүрээлэн буй орчны өнгө үзэмжийг сайжруулах, агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор “Ногоон ШТС” хөтөлбөрийг зохион байгуулж ирлээ. Шатахуун түгээх станцуудаас зүлэгжүүлэлт, ногоон байгууламжаа арчлан тордох, сайжруулах ажлуудыг хийх нөхцөл бололцоог дэмжин ажиллаж байна.
Дэлгэрэнгүй